logo
Харвардын их сургуулийн эрдэмтэд уян хатан робот бүтээжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэд уян хатан робот бүтээжээ

2011/12/28
Харвардын их сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн уя хатан, ямар ч өнцөг тохойг мэдэрч явж чадах робот бүтээсэн байна. Роботын давуу тал нь ямарч орчинд хурдан хугацаанд дасан зохицож чаддагаараа давуу талтай юм байна. Харвардын их сургуулийн профессор Жорж Вайтсайдс ярихдаа, “Бид ямар ч орчинд дасан зохицож чаддаг роботоо зохион бүтээхдээ далайн наймаалжаас санаа авч, наймаалжны уян хатан хөдөлгөөнд суурилсан. Наймаалж нь ямар ч орон зайд явж, ямар ч хэмжээтэй нүх сүвээр багтдаг Мөн хамгийн гол нь том биетэй роботын хийж чадахгүйг хийж чадна” гэсэн байна.
Роботыг хөх томруулах мэс засалд хэрэглэдэг уян хатан зөөлөн силикон материалаар хийсэн байна. Силиконон уян хатан биетийг 3D буюу 3 хэмжээст компьютерт оруулан хөдөлгөөнийг нь зохиожээ. Шинээр бүтээсэн робот нь шавар ус, элсэнд ч түвэггүй алхаж чадах юм байна. Тэд мөлхөх, шургах, хэвлийгээрээ явах гээд 50 гаруй төрлийн хөдөлгөөнийг програмчилж өгчээ. Роботыг цаашдаа газар хөдлөлт болон байгалийн гамшгаас болж эвдэрч сүйрсэн байшин барилгын доогуур камер суулган мөлхүүлж, хүний багтахгүй, орон зайд юу байгааг харахад ашиглаж болох ажа. Мэдээж амьд биет биш хүний бүтээсэн робот учир хурдан явах, хөдлөгөөнөө хянах зэргийг нь програмчлах гээд хийх зүйл олон байгаа ажээ.   
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш