logo
Нидерландын дугуйчид цэвэр усаа хайрлахыг уриалж байна

Нидерландын дугуйчид цэвэр усаа хайрлахыг уриалж байна

2011/12/28
Дэлхийд дайн дэгдвэл эрчим хүчний төлөө, эсвэл газар нутгийн төлөө бус харин цэвэр ус, хоол хүнсний төлөө байх болно гэж судлаачид эртнээс анхааруулж байгаа. Дэлхий дээр тэрбум орчим хүн ундны усны дутагдалтай амьдарч байна гэсэн тооцоо байдаг. Нидерландын хоёр аялагч цэвэр усыг гамтай хэрэглэж, хайрлаж гамнахыг уриалан Америк тивийн дээд цэгээс доод цэг хүртэл, өөрөөр хэлбэл  Аляскийн Деадхорсоос Аргентины өмнөд хэсгийн Ушуаия буюу бараг өмнөд туйл хүртэл дугуйгаар аялж байна. Тэд  жил гаруйн хугацаанд 23 мянган км аялаад байна. Дугуйчид аялалынхаа явцдаа 61 удаа хагарсан дугуйгаа сольжээ. Замдаа нохойд хүртэл хөөгдөж хөглөсөн байна. Адал явдалд дурлагчид хоёр сар хагасын дараа аялалаа дуусгана. Одоогоор Чилийн нийслэл Сантьяагод ирээд байгаа бөгөөд тэндээ шинэ оноо угтах юм байна. Тэдний хувьд дуртай зүйлээ хийж байгаа болохоор цаг хугацаа маш хурдан өнгөрч, заримдаа ямар улсад явж байгаагаа мэдэх сөхөөгүй аялдаг байна. Тэд цэвэр усны нөөцийг судалж, зөв зохистой ашиглах тал дээр ажиллаж, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэд хандив цуглуулж, цэвэр ундны ус хэрэглэж чадахгүй байгаа улсуудад туслахаар зорьж байна. Жишээ нь Колумб улсын гадаргын болон хөрсний ус ихээр бохирдсон байдаг. Тэдэнд ус цэвэршүүлэх ойлголт болон техник тоног төхөөрөмж байдаггүй болохоор бохирдсон усаа ундандаа хэрэглэдэг юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш