Энэ сарын 18-ны өдөр хуучнаар Чехославак улсын хамгийн сүүлийн Ерөнхийлөгч асан Вацлав Хавел таалал төгссөн. Тэрээр Чехийн анхны Ерөнхийлөгчөөр 1993 онд сонгогдож, 10 жил төрийн тэргүүний албыг хашсан Европт төдийгүй дэлхийд танигдсан нэр хүндтэй эрхэм байсан юм. Нэртэй зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрч байсан түүний оршуулгын ёслолд оролцохоор олон улсын төрийн тэргүүн Чехийн нийслэл Прага хотод хүрэлцэн ирсэн. Харин Чехийн улсаас бөмбөрцгийн нөгөө талд орших Умардын Солонгосын их удирдагч асан Ким Чен Ир энэ сарын 17-нд нас нөгчиж улс орон даяар 10 гаруй өдрийн гашуудал зарлаад байна. Гэхдээ иргэншсэн ард түмнүүдийн нүдээр харах юм бол хэт жүжиглэсэн гашуудал болж байгаа юм. Ким Чен Ир улсаа бараг 20 жил удирдсан. Гэхдээ түүний дэглэмээс болж хүн амынх нь дөрөвний нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн. Бага насны хүүхдүүд өлсгөлөн, халдварт өвчнөөр нас барсаар байгаа. Харин Чехийн удирдагчийн хувьд 1968 оны Варшавын гэрээгээр халхалсан Зөвлөлтийн түрэмгийллийн үеэс эхлэн хүний эрх, ардчиллын төлөө тэмцэж эхэлсэн. Вацлав Хавел тухайн үеийн Чехийн Коммунист намын бодлого үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө дөрвөн жил шоронд хоригдож байгаад 1989 онд гарч ирэн Зөвлөлтөөр удирдуулсан социалист лагерь задарч байх хүнд үед Чех орныг удирдсан. Чех болон Словак улсууд ямар нэг зэвсэгт мөргөлдөөн гаргалгүй тайван замаар хоёр салахад түүний оролцоо их байсан.
Ким Чен Ир улс орон даяар улс төрийн хоригдлуудыг хорьдог хорих лагеруудыг өргөтгөсөн. Зарим хүмүүс хэдэн үеэрээ шоронд хоригдож байв. Одоо ч хоригдож байгаа. Харин Вацлав Хавел Чех улсыг Европын Холбоо, НАТО-д элсүүлж, хэдийгээр социалист лагерт багтаж байсан улс боловч барууны орнуудтай харилцаагаа сайжруулж чадсан. Тэрээр Чех болон Словак улсууд салахыг ард иргэд нь мэдтүгэй хэмээгээд санал асуулга иргэдийнхээ дунд явуулсан. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд нэгдсэн бол. Харин хоёрдугаар Ким эсрэгээрээ уг гэрээнээс гарч цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн. Энэ хооронд хэд хэдэн удаа цөмийн зэвсэг туршсан. Гэхдээ түүнийг батлан хамгаалах зорилгоор бус харин хөрш орнуудынхаа анхаарлыг татаж хүнсний тусламж авч байхын тулд цөмийн зэвсэг туршдаг байсан гэж эх сурвалжууд үздэг юм. Ким Чен Ир ард иргэдээ бүгдийг нь цэрэгжүүлж, цэргийн улс байгуулсан. Түүний дэглэмийн дор амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол хүний эрх, эрх чөлөө гэж ярилтгүй. Чехийн өрөнхийлөгч асан Вацлав Хавелын хувьд амьдралынхаа сүүлийн мөч хүртэл ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж, Чехийн ард түмнийг өөрчлөлт шинэчлэлтийн хүнд үед нь удирдсан юм.
Shuum.mn