Хятадын “Бурхан багшийн мянган мутар Гуан Еин” нэртэй бүжгийн хамтлаг уран бүтээлээрээ Дундад улсдаа төдийгүй дэлхийд нэрд гарч байна. Сонирхуулахад тэд хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй боловч хөгжмийн эгшгийг гайхалтай мэдэрдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ялангуяа дэлхийн нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юу хийж чаддагийг үзүүлж чаджээ. Мөн дэлхийн бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг өгч байгаа. Тэд олон цагаар уйгагүй бэлтгэл сургуулилт хийж, ийнхүү амжилтанд хүрсэн байна. Хамтлагийнхан голдуу 21-үүлээ бүжиглэдэг ч яг л нэг хүн шиг хөдөлж, бие биеэ мэдэрдэг байна. Урд талаас нь харах юм бол 42 гартай 1 хүн бүх гараа нэгэн жигд хөдөлгөж бүжиглэж байгаа юм шиг харагддаг нь олныг гайхшруулдаг байна. “Бурханы мянган мутар Гуан Еин” –ний талаар олон домог байдаг. Эдгээрээс хамгийн их хүнд хүрсэн домог нь эрт дээр үед ГуанЕин гэдэг нэгэн хааны бага охин бурханы ариун зам мөрийг хөөсөнд аав нь дургүйцэж шийтгэхээр болсон байна. Ингээд охиноо цаазаар авахаар болж яг толгойг нь авахын даваан дээр сэлэм нь 2 хугарч хаанаас ч юм нэг бар гарч ирэн охиныг шүүрч аван ой руу зугтсан байна. Хэдэн жилийн дараа хаан эцгийн бие муудах үед охин аав дээрээ эргэн ирж ааваа эмчлүүлэхийн тулд өөртийнхөө гар болон нүдээ золисложээ. Удалгүй хаан эцгийн бие сайжирч хүний төлөө өөрийгөө золиослосон охиноо эргүүлэн төрхөнд нь оруулахыг тэнгэр газраас гуйсан байна. Сайн санаат охин ГуанЕин удалгүй 1000 мутартай болсон гэсэн домог байдаг байна. Өөрөөр хэлбэл мянган мутартай ГуанЕин охины домог нь хайр, сайхан дурлал, бусдын төлөө сэтгэлийг бэлэгдсэн домог юм байна. Хамтлагийнхан хэдийгээр сонсголгүй боловч хөгжмийн хэмнэлийг гайхалтай мэдэрдэг. Тэд хөгжмийг сонсож бус чичиргээ, цохилтоор нь мэдэрдэг байна.
Shuum.mn
Shuum.mn