logo
Орос оронд ардчилал байхгүй

Орос оронд ардчилал байхгүй

2011/12/28
Хуучнаар ЗХУ буюу газар нутгаараа дэлхийн хамгийн том байсан гүрэн задран унаснаас хойш 20 жил өнгөрч байна. Түүнээс хойш ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд хүссэн ардчилал, эрх чөлөөгөө олж авч чадсан уу гэдэг нь том асуудал тавигдаж байна. Учир нь ОХУ-ын Нэгдсэн орос нам Төрийн дуумын сонгуульд дахин ялалт байгуулж Ерөнхий сайд Путин Ерөнхийлөгчид нэр дэвшиж, одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ерөнхий сайд болох нь бараг тодорхой болсон. Харин Төрийн Думын сонгууль шударга бус болсон гэж үзсэн сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. 1990-ээд оноос хойш болж байгаагүй хамгийн их хүн оролцсон жагсаал Москвад болсон. Оросын залуу үеийн төлөөлөл, улс төрийн идэвхитэн Алексийн ярьж байгаагаар Орос оронд үндсэндээ ардчилал эрх чөлөө байхгүй болжээ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөвхөн интернетийн орчинд л оршиж байгаа аж. Учир нь томоохон жагсаал цуглаан болоход эрх баригчид хүчээр тараадаг. ЗХУ-ын үед гэр бүл болж байсан залуус өдгөө  40 гаруй настай болжээ. Тэдний яриагаар ЗХУ-ын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаагүй. ЗХУ задран унаснаар илүү эрх чөлөөтэй болно гэж найдаж байсан ч тэдний хүсэл мөрөөдөл талаар болж, байдал дээрдээгүй байна. ОХУ-д ардчилал гэж байхгүй. Ардчилсан нэртэй ЗХУ-ын үеийн тогтолцоо хэвээрээ оршиж байгаа аж. Тэдний сарын орлого байр орон сууцны төлбөр, хоол хүнсний зардалд арай гэж хүрдэг. Тэдэнд мөнгөн хуримтлал гэж байхгүй, цалингаас цалингийн хооронд л амьдарсаар. Тэдэнд үр хүүхэддээ үлдээж өгөх хөрөнгө гэж байхгүй, Москвагийн захын дүүргийн жижигхэн орон сууцанд тааруухан амьдарч байна. Мэдээж тэд ЗХУ-ын үеийг эргэн санагалзахгүй байгаа ч амьдрал нь тэр үеийнхээс дээрдээгүй байна. Оросын дундаж давхрагынхан улс төрийн шинэчлэл шаардаж, Путинг Оросын улс төрөөс явахыг шаардан жагссаар байгаа юм.   
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш