Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан зарласан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр/ 2011.12.28/ боллоо. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, улс төр, эдийн засаг, түүх, соёлын зүтгэлтнүүд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “Эдүгээгээс нэгэн зууны тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс Манж гүрний ноёрхлыг халж, улс орныхоо тусгаар тогтнолыг дэлхий дахинаа албан ёсоор зарласан түүхтэй. Төрөө төвхнүүлж түмэн олны сэтгэлд нар гийгүүлсэн өлзий учралт эрх чөлөөний үйл явдал нь монголчууд бидний түүхэнд бахархан дурсагдах баларшгүй ул мөр үлдээсэн юм.
Манж чин улсын эрхшээлийг эсэргүүцэн ялсан монголчуудын энэ тэмцэл санамсаргүй буюу гэнэтийн үзэгдэл, хэдхэн хүний үйл явдал байгаагүй ээ. Харин ч түүхэн тэмцлийн олон гарамгай үйл явдлуудаар нөхцөлдөн бэлтгэгджээ. Энэ нь үндсээ чөлөөлөх, төр улсаа тусгаар байлгахын төлөө монголчуудын үе үеийнхний тэмцэл, зэвсэгт бослого болон Хотгойдын Чингүнжав, Өөлдийн Амарсанаа нарын удирдсан 1755-1758 оны зохион байгуулалттай тэмцэл зэрэг түүхэн зайлшгүй үйл явдлын хойчийн үр дагавар болж өрнөсөн юм.1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл зохион байгуулалттай, эртнээс бэлтгэгдэж байсныг түүхэн сурвалж, баримтууд бэлхнээ гэрчилж байна. Төрийн тусгаар тогтнолд хүрэхийн тулд төрийн байгууллынхаа шинж төрхийг урьдаас бодож бэлтгэжээ. 1911 оны 11 дүгээр сарын 30-нд Халхын Хүрээний Бүх Хэргийн Түр Ерөнхийлөн шийтгэх газар нэртэйгээр хэрэг дээрээ түр засгийн газрыг байгуулжээ. 1911 оны 12 дугаар сарын эхээр Хүрээний манж сайдыг Монголоос хөөн гаргасан байна. Монголын нийгэмд эрх чөлөөгөө олж авах эрмэлзэл, үзэл санаа хүчтэй өрнөж нийт үндэстнийг хамарсан хөдөлгөөн өрнөн байх үест Манжийн төр хямарч, улс гүрнүүдийн нөлөөнд автан, чадавх, хүчээ алдан мөхөх болсон түүхэн нөхцөлийг монголын хаад ноёд, ихэс дээдэс, олон монголчууд сүйхээчлэн ашиглажээ. Түүхэн энэ цаг үеийг харгалзан хатан зориг, ухаан гарган туурга тусгаар улсаа тунхаглаж чадсан билээ. Ийнхүү 1911 онд улсаа тунхагласан явдал нь монгол түмний санаа зориг, хүсэл тэмүүллийн бодит биелэл байв” хэмээн онцолсон.
Мөн тэрбээр, “Бид их үйлсээрээ үндэсний эрх чөлөөний тэмцэгчид болон 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалчдын хүсэл эрмэлзлийг биелүүлэгчид болж байна. Мөн өнөөгийн ардчилсан өөрчлөлтийн эзэд ч юм. Монголынхоо түүх ба түүхэн үр дүнгээр бид бахархаж байна. Хойч үедээ гэгээн үйлс, үзэл санааг залгамжлуулан шингээн үлдээж өвлүүлэх үүрэгтэйгээ ч ухамсарлаж байна.
Өвөг дээдэс, эрэлхэг эх орончдын маань зүтгэлээр бидний эрх чөлөө, улс орны маань тусгаар тогтнол хангагдсан тухайд эргэлзэх зүйл үгүй. Өнөө болон ирээдүй үеийнхэн монголын төр улс, түүний бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна” гэлээ.