logo
Хатан хааны нөхөр мэс засал хийлгэжээ

Хатан хааны нөхөр мэс засал хийлгэжээ

2011/12/30

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн герцог Филип бие нь чилээрхсэний учир эмнэлэгт хэвтэж, зүрхний жижиг мэс засал хийлгэсэн учир хэсэг хугацаанд эмч нарын хяналтад байна гэж Букингемийн ордны албан ёсны мэдэгдэлд дурджээ.

«Эдинбургийн герцогийн титэм судас бөглөрсний улмаас цээжин тус газар нь өвдөлт өгчээ. Жижиг мэс засал хийх замаар энэ согогийг арилгалаа» гэж мэдээнд дурдсан байна. Хунтайж Филипийн хувьд одоо айх аюулгүй болсон хэдий ч тэрбээр эмнэлэгт хэсэг хугацаанд байна гэж хатан хааны ордны төлөөлөгчид мэдэгджээ.

90 настай герцог өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт цээж нь өвдсөний учир Кембрижшир гүнлэгийн Папуорт эмнэлэгт хэвтсэн байна. Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета болон түүний гэр бүлийн гишүүд өнгөрөгч долоо хоногийн эхээр зул сарын баяраа уламжлал ёсоор угтахын тулд хотын гадна орших өргөөндөө буюу Английн зүүн нутаг дахь Сэндрингем өргөөндөө очсон байжээ.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш