Янз бүрийн компани хамгийн өргөн дэлгэрсэн ба зохисгүй нууц үгний цэсийг 20 жилийн турш зохиож ирсэн. Энэ завсар тус цэс бараг шинэчлэгдээгүй нь тэмдэглүүштэй. Password,123456, qwerty iloveyou, 111111 зэрэг нууц уг тоо өргөн дэлгэрсэн байна. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой хэмээн «1-С-Битрикс» компанийн ерөнхий захирал Сергей Рыжиков үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хүмүүс маш олон сайтад өөрсдийгөө бүртгүүлж байна. 30-40 сайтад бүртгүүлээд энгийн нууц үг олохыг хичээдэг. Хожим түүнийг солиход хэцүү. Хүмүүс эдгээр нууц үгийг хэрэглэж, түүнийг хэн ч мэдэхгүй гэж бодох нь сэтгэлтэй холбоотой асуудал» гэлээ.
Энгийн амархан нууц үгийг таахад амархан. Иймээс Интернет дэх хувийн мэдээ баримтуудад аюул учирч байна. Америкийн Imperva компанийн судалгааны үр дүнгээс харахад хакерууд энгийн амархан нууц үг бүхий аккаунтыг хоёрхон секундийн дотор задлаж байна. Олон нийттэй харилцах сүлжээ буюу сайтыг шууд дайрвал олон мянган аккаунтыг 15 минутын дотор задлана. Сүүлийн үед янз бүрийн сайтыг зохиогчид хэрэглэгчдийн хайхрамжгүй хандлагатай тэмцэж эхэллээ. Жишээ нь нууц уг анх хэрэглэхэд «сайн», «муу», «нарийн», «энгийн» гэх мэт үнэлгээ өгч байна.
Банкуудад нэмэлт хамгаалалт шаардагдсан учир СМС-ээр явуулсан нэг удаагийн нууц үг хэрэглэдэг. Эдгээр арга хэмжээ кибер гэмт хэргийн аюул гаарсан өнөөгийн нөхцөлд зөв зохистой байсан ч тэдгээрийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж Сергей Рыжиков хэлээд «Нууц үг бол хамгаалах олон хэрэгслийн нэг юм. Гэвч нарийн түвэгтэй нууц үг ч тагнуулын хөтөлбөрөөс амгаалж чадахгүй. Нууц үг бичих үе мөчид компьютерээс түүнийг хулгайлж мэднэ. Аюулгүй байдал бол цогц арга хэмжээ, шийдвэр билээ. Интернет дэх эрсдлийг ухамсарлаж, юунаас эмээх, мэдээллийг хаанаас хулгайлж мэдэхийг ухамсарлсан хүний мэдлэг боловсрол аюулгүй байдлын нэгэн элемент болсон юм. Ийн мэдлэг сургуулийн боловсролын ч нэг чухал хэсэг болох ёстой гэв.