logo
Жимсээр хооллосон үед эм уух хэрэггүй

Жимсээр хооллосон үед эм уух хэрэггүй

2011/12/30
Манайхан эм бэлдмэлийг нунтаглаад, капсултай бол залгиад араас нь бага зэргийн шингэн зүйл уугаад боллоо гэж боддог.
Гэтэл эм ууна гэдэг тун нарийн зүйл аж. Хэрэв та эм уухдаа хэнэггүй зан гаргавал эдгэх биш харин ч өвчлөх эрсдэлтэй юм. Тиймээс танд эмийг эмчийн заавраар, яаж уух талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.


ХАРШЛЫН БОЛОН НОЙРНЫ ЭМИЙГ ХАЛАМЦУУ ҮЕДЭЭ УУЖ БОЛОХГҮЙ


Эм уухдаа та юуны өмнө заавартай нь танилцаарай.

Мөн эмчийн зааврыг заавал дагаарай. Таны уух гэж буй эм хоол идэхийн өмнө, хойно ууснаараа таны биед ямар нөлөө үзүүлэх эсэх нь хамаарна. Тухайлбал, "хоолны үеэр ууна" гэж заасан байвал уг эмийг дангаар нь уусан тохиолдолд ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг байна.

Тиймээс заавал хоол идсэний дараа хэрэглэ. Гэхдээ алим жимс, жигнэмэгээр хооллосон үедээ дээрх эмийг уух хэрэггүй. Хэрэв "Усаар даруулна" гэсэн заавартай бол та эм уусныхаа дараа ганц балга бус нэг аяга ус ууна гэсэн үг.

Харин "Хоолны өмнө ууна гэдэг нь хоол идэхээс хоёр цагийн өмнө уух ёстойг анхааруулж байгаа хэрэг юм. Харшлын эсрэг эм, нойрны болон даралт бууруулах үйлчилгээтэй эмийг архины төрлийн ундаатай хольж уух хэрэггүй. Энэ нь таныг дүйнгэ унтаа болгоно.

Аспириныг жимсний сироп, элсэн чихрийн найрлага ороогүй шингэн жимсний шүүсээр даруулж болно. Хавдрын эсрэг эм уухдаа цус төлжүүлэх чадвартай загас, элэг, түрс, лийрийг хэрэглэх нь зохимжтой.

Эцэст нь, та ямар ч эм уусан хэвтээгээрээ битгий уу. Огиулахаас гадна, хоолойд тээглэх аюултай.

/Зууны мэдээ/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш