logo
2012 онд гарах шинэ технологиуд

2012 онд гарах шинэ технологиуд

2011/12/31
2012 он дэлхийн улс төр, ерөнхийлөгчийн сонгууль, олимп, спорт гээд үйл явдлаар дүүрэн он байх төлөвтэй байгаа. Техник технологийн хувьд ч мөн шинэ он гарах төлөвтэй байна. “Айпль” компани удахгүй  I-ТV гаргаж телевиз цахилгаан хэрэгсэл үйдвэрлэж байгаа “SONY”,” SAMSUNG” зэрэг компаниудтай өрсөлдөж, интернет телевизийн ертөнцөд хувьсгал хийх гэж байна. “Айпль” компани мөн I-PAD 3-aa гаргах гэж байгаа. Компанийн удирдлагууд 2 дугаар сарын 24 буюу алдарт Стийв Жобсийн төрсөн өдрөөр I-PAD 3-г гаргана гэж мэдэгдээд байгаа. I PHONE-5 хэзээ гарах нь тодорхойгүй байна.  Хүнийхээ тоогоор Хятад,  Энэтхэгийн дараа орох  800 сая гаруй хэрэглэгчтэй FACEBOOK-ийн эзэнт гүрэн 100 сая доллар зарцуулж IPO-гоо гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл IPO гаргаснаар YAHOO-ТV, Смарт-ТV гээр  FACEBOOK-ийг ашиглаж болох боломжтой болж байна. Тэд өнгөрсөн жил 300 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийж, FACEBOOK-ийн хэрэглэгчийн тоог нэмж чадсан. Мэдээллийн технологи улам хөгжиж, улс орны нийгэмд шууд нөлөөлдөг болохыг Арабын Хувьсгалаас дэлхий дахин харсан. 2012 онд Мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 3 сард болно. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө багатай байдаг Орос оронд  FACEBOOK, ТWITTER олон нийтийн сайтууд нийгэмд шууд нөлөөлөх нь нэгэнт тодорхой болоод байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш