logo
Урлагийн бөө нарын тоо Эгшиглэнгээр нэмэгдэж байна

Урлагийн бөө нарын тоо Эгшиглэнгээр нэмэгдэж байна

2012/01/02
Сүүлийн үед Монголд бөө нарын тоо олширч  хамтлаг бүр нэг бөөтэй байсан сүүлдээ айл бүр нэг бөөтэй болсон. Харангын Лхагвасүрэн, жүжигчин Ганзориг, Ааяа нар аль хэдийнээ онгод сахиусаа гэртээ залжээ. Ялангуяа хошин шргийн авьяаслаг жүжигчин Ааяа урлагийн тайзаа бүрмөсөн орхиж, нилээд алдартай удган болсон гэнэ. Жүжигчин Ааяа дээр томчууд голдуу очиж, арга чарга заалгаж, бөөлүүлдэг юм гэнэлээ. Тэгвэл урлагийн гал тогооноос төрсөн бөөгийн сүүлийг дуучин Эгшиглэн нэмж байна. Архи дарсанд дуртай гэж ад үзэгддэг байсан дуучин бүсгүйг бөө болбол алдар нэрийн оргил өөд замнана гэж хэн нэг нь хэлсэн бололтой юм. Залуучуудын харцыг булааж, анхаарлыг татдаг байсан дуучин бүсгүй онгодоо залахаар байн байн хөдөө явж байгаа сурагтай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш