Хятадын Далиан амьтны хүрээлэнд мөн хоёр ихэр цагаан байвгай төрсөн байна. Тэд бодвол нүүрэмгий, видео камернаас айдаггүй өөрсдийгөө бараг л од гэж боддог байна. Ихрүүдийн эх баавгай урд нь мөн ихэр бамбарууш төрүүлж байсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цагаан баавгай дараалж ихэрлэх нь ховор тохиол аж. Ихэр зулзага төрүүлсэн хос баавгайг Финляндчууд 2001 онд бэлгэнд өгч байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн ихэр бяцхан амьтдыг шинэ жилээр ил гаргаж хүүхэд багуучуудад үзүүлэх юм байна. Цагаан баавгай нь манай гаригийн хамгийн том биетэй махчин амьтан бөгөөд устах аюулд хүрээд байгаа амьтан юм.
Shuum.mn
Shuum.mn