logo
Умард Солонгосчууд эдийн засгийн реформ хийх нь өөрсдөд нь аюултай

Умард Солонгосчууд эдийн засгийн реформ хийх нь өөрсдөд нь аюултай

2012/01/03
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгсч улсын эрх мэдэл түүний хүү Ким Чен Унд шилжсэн. Одоо  Ким Чен Унд эдийн засгаа чөлөөлж, өөд татах боломж ирсэн гэж бүс нутгийн эдийн засагчид үзэж байна. Хэрэв Умардчууд эдийн засгийн реформ хийвэл Хятад улсаас бүх зүйл шалтгаална. Учир нь Умардчуудын хамгийн ойрын түнш нь Хятад улс. Өмнөд Солонгосын хувьд Умардад хөрөнгө оруулж, эдийн засагт нь туслах сонирхол байгаа. Зарим аж үйлдвэрийн салбарт ч хамтарч ажиллаж байгаа. Гэсэн ч  Умардын эдийн засгийг өөд татахуйц өргөн хүрээнд очоогүй. Хоёр улсын дайсагнасан харилцаа, бие биедээ үл итгэсэн байдал эдийн засгийн хамтын ажиллагаанд саад тотгор болоод байгаа юм. Мөн Өмнөдийн хувьд Умардыг өдөөн хатгаж, дайн мөргөлдөөн үүсгэхгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй гэж амласан тохиолдолд туслахад бэлэн гэж мэдэгддэг. Умард Солонгосын хувьд эдийн засгийн реформ хийвэл маш болгоомжтой хийх болно. Ардчилал, чөлөөт зах зээлийн салхи сэвэлзээд эхлэхэд л бараг хагас зуун жил хүчээр тогтоон барьж ирсэн Коммунист дэглэм нь зад үсрэх аюултай юм.
Гэхдээ мэдээлэл хаагдмал, ард түмэн нь олон жил тархиа угаалгасан  учир Арабын хавартай адил нийгмийн томоохон хувьсгал гарах боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Хоёр Солонгос нэгдэх тал дээр хугацаа хэрэгтэй. Өмнөд Солонгос ч Умардтай нэгдлээ гэхэд 24 сая өлсгөлөн хүмүүсийг хүлээн авах боломжгүй юм. Хамгийн сайн арга бол аажим аажмаар бага багаар зах зээлийн салхи оруулж, Коммунист дэглэмийнхээ дор чөлөөт зах зээлийг хөгжүүлэх боломж бий гэж эдийн засагчид үзэж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш