logo
Хавдартай бүсгүй хүүгээ төрүүлээд хорвоог орхижээ

Хавдартай бүсгүй хүүгээ төрүүлээд хорвоог орхижээ

2012/01/03
Женни гэдэг залуухан бүсгүй 2010 онд тархины хорт хавдартай болох нь тогтоогдож, химийн эмчилгээ хийснээр  хоёр жил л амьдрана гэж эмч нар түүнд хэлжээ. Женни ч хавдрын эсрэг эмчилгээгээ эхэлж хавдар нь багасч байж. Женни удалгүй найз залуугаасаа жирэмсэн болж, түүний амьдрал нь өөрчлөгджээ. Нэгэнт жирэмсэн болсон болохоор хавдрын эсрэг химийн эмчилгээгээ зогсоожээ.  Женни өнгөрсөн оны 11 дүгээр сард үрийн зулай үнэрлэж хүүтэй болсон байнаү Хүүдээ Чад Майкл буюу аавынх нь нэрийг өгчээ. Чад Майкл эрүүл төрж, тэдний гэр бүлд гэрэл гэгээ авчирсан боловч Женни тархины хавдар томорч эмчилгээ авахаас нэгэнт оройтжээ.  Женнигийн ээж Даяана Филипс бяцхан ач хүүтэй болсон боловч охиноо алдсан байна. Женни уг нь химийн эмчилгээгээ үргэлжлүүлсэн бол арай олон жил амьдрах байсан. Гэсэн ч хүүгээ эрүүл төрүүлэх гэж эмчилгээгээ зогсоон үндсэндээ үрдээ амьдралаа зориулсан байна. Ээж нь охиноо хамт байж хүүгээ өсгөсөн бол сайхан байсан гэж харамсдаг ч амин хувиа хичээхгүй өөрийнхөө амийг хүүдээ өгсөн, бусдын төлөө зориулсан  охиноороо бахархдаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш