logo
Гадаадад хөдөлмөр эрхлэх хуулийн төсөл боловсруулжээ

Гадаадад хөдөлмөр эрхлэх хуулийн төсөл боловсруулжээ

2012/01/04
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газраас Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өргөн барив.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан ‘’Монгол Улсын хууль тогтоомжийг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл’’-ийн 17-д ‘’Гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй өндөржүүлэх, гадаадаас ажиллах хүч авах асуудлыг өөрийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой зохистой хослуулах зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох’’-оор заасны дагуу ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохыг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Одоогийн үйлчилж байгаа хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбар байхгүйгээс зарим заалтыг хэрэглэхэд ойлголтын зөрүү гарч байгаа гарч байгааг арилгах, гадаадаас авах ажилчдын тооны хувь хэмжээг ажилчдын тоо, аж ахуйн нэгж, байгууллагын дүрмийн сангийн хэмжээг харгалзан хувиар Засгийн газар тогтоож байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн өдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар ‘’Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль’’-ийн төслийг өргөн барив. Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Ус хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутагт болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэж байна. Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт боловсронгуй бус, энэ талаарх эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байгаа учраас хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш