2011 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар баг, Ивээл хорооллын 17 дугаар байранд гал гарч 22 айлын 85 иргэн орон гэргүй болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн орон гэргүй болсон 22 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор болжээ.