Засгийн газрын хуралдаанд мал тооллогын 2011 оны урьдчилсан дүнг танилцуулжээ. Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10,0 хувиар өссөн байна. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093,0 мянга, үхэр 2315,1 мянга, тэмээ 279,6 мянга, хонь 15509,1 мянга, ямаа 15809,0 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос адуу 172,7 мянга, үхэр 139,1 мянга, тэмээ 10,0 мянга, хонь 1028,7 мянга, ямаа 1925,8 мянган толгойгоор өссөн байна.
Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурсан байна. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос 5 төрөл дээрээ өсчээ. Өвөрхөнгай, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд хамгийн өндөр өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг орж байна.