Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Амьтан ургамлын үндэсний хүрээлэн“ байгуулахаар шийдвэрлэжээ. Хүрээлэн байгуулах газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, БОАЖЯ-тай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад үүрэг болгосон байна.
Төслийн хүрээнд 12000 орчим га талбайд модлог, бутлаг ургамлын төрлийг нутагшуулан ургамлын төгөл бий болгох, голын хөндийд байгалийн зарим зэрлэг жимс болон эмийн ургамлыг тарих, 20 орчим төрлийн зэрэг амьтан нутагшуулах, махчин амьтан болон чоно, баавгай, ирвэс, шилүүсээс бүхий бичил зоо парк, жуулчны бааз байгуулах аж.
Мөн байгалийн өвөрмөц тогтцод тулгуурласан хиймэл нуур бий болгож усан спорт, наран шарлага, явган аялал, амралт рашаан сувилал, өвлийн спорт-аялал жуулчлал зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.