logo
2011 онд салсан олны танил хосуудыг нэрлэж байна

2011 онд салсан олны танил хосуудыг нэрлэж байна

2012/01/05
Английн инээдмийн жүжигчин Рассел Брэнд  болон Teenage Dream буюу "Өсвөр насны мөрөөдөл" дууг дуулсан Кэти Перри нар 2011 онд салсан олны танил хосуудын сүүлийнх нь болжээ. Энэ нь Холливудэд бүх хосуудын гэрлэлт үлгэрт гардаг шиг аз жаргалтай төгсдөггүйг дахин баталлаа. Рассел Брэнд дуучин Кэти Перритэй жил гаруй хугацаанд хамт амьдарсныхаа дараа түүнтэй таарч тохирдоггүй гэдэг шалтгаанаар өнгөрөгч баасан гаригт түүнээс салах өргөдлөө гаргасан байна. Тэд 2008 онд анх танилцсан бөгөөд 2010 оны 10 дугаар сард Энэтхэгт тансаг хурим хийн гэрлэж байсан юм.
Дуучин, жүжигчин Женнифер Лопез болон поп дуучин Марк Антони нар долоон жилийн дараа хамтын амьдралаа эцэс болгохоор шийдсэн юм. Гурван настай ихэр хүүхэдтэй Лопез, Антони нар бүх асуудлыг эвсгээр шийдсэн гэж мэдэгджээ. 
Деми Мур Аштон Катчер нар зургаан жилийн дараа хоёр тийш болж, нилээн шуугиан тариад авсан. Харин телевизийн реалити шоуны од Ким Кардашиан сагсчин Крис Хамфристэй гэрлэсэн ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Кардашиан гэрлэснээсээ хойш 72 хоногийн дараа буюу 10-р сарын 31-нд салах өргөдлөө гаргасан юм.
Харин Калифорни мужийн тэргүүн хатагтай байсан Мариа Шрайвер өнгөрсөн оны долдугаар сарын нэгэнд гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан. Учир нь түүний нөхөр Калифорний захирагч байсан Арнолд Шварцниггер 10 гаруй жилийн өмнө гэрийн гэрийн үйлчлэгчээ хүүхэдтэй болгосноо хүлээн зөвшөөрсөн юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш