2011 оны есдүгээр сарын арванд сарыг судлах эрдэм шинжилгээний хоёр автомат станцыг байрлуулсан пуужин Флорида мужийн Кэйп Канавералийн буудлаас хөөрсөн. Станцуудыг хөөргөснөөр сансар судлалын НАСА агентлагийн Грэйл нэртэй сарыг судлах ажиллагаа эхэлсэн юм. Энэ ажиллагаанд 500 сая доллар зарцуулах бөгөөд сарны таталцлын хүчний талбайн зургийг гаргаж, улмаар дэлхийн дагуулын дотоод бүтцийг судална. Задгай сансарт гурван сар ниссэний дараа автомат төхөөрөмжүүд очих ёстой газартаа хүрч, сарны тойрог замд оржээ. НАСА агентлагаас мэдээлснээр төхөөрөмжүүд ажиллагааны дараагийн хэсэгт ороход бэлэн болсон байна.
Дараагийн хэдэн долоо хоногийн хугацаанд хоёр автомат станц сар луу аажмаар ойртож, гадаргаас 55 км зайд дөхөж очих гэнэ. Үүний дараа Grail – A, Grail – B нэртэй хоёр төхөөрөмж хоорондоо 240 км орчим зайтайгаар сарыг тойрч эхлэх юм байна. Энэ ажиллагаа 82 өдөр үргэлжилнэ.
Уулархаг хэсэг, болон хонхор хэсгүүдэд татах хүч өөрчлөгдөх үед хоёр төхөөрөмжийн хоорондох зай ч өөрчлөгдөх юм байна. Төхөөрөмжүүд хэт богино долгионы сигнал ашиглан тэдгээр өөрчлөлтүүийг судалж, тэдгээрийг таталцах хүчний талбайн зургийг гаргахад ашиглах аж. НАСА-н эрдэмтдийн хэлснээр эдгээр хэмжилтүүдийг ашиглан сарны дотоод бүтцийг нарийвчлан харуулсан зургийг гаргах юм байна. Ингэснээр сар хэрхэн үүсч, хувирч өөрчлөгдсөнийг мэдэх боломжтой болж магадгүй юм байна.
Э.АМАР