14 настай Ребекка Блайк өнгөрсөн онд олны танил болоод амжсан. Учир нь гуравдугаар сард түүний Friday буюу Баасан гариг нэртэй клип маш олон хүний анхаарлыг татсан бөгөөд Ребекка Youtube сайтын од болсон гэхэд хилсдэхгүй. Тэрээр ярихдаа "Би үнэхээр цочирдсон, айх, балмагдах, баярлах зэрэгцсэн, сайн мэдэхгүй байна, бүх сэтгэл хөдлөлийг аваад бүгдийг нь нэг лонхонд хийчихсэн юм шиг байсан" гэжээ.
2011 онд Ребеккагийн клипийг Youtube сайт дээр давхардсан тоогоор 170 сая гаруй хүн үзэж, хамгийн олон хандалт авсан бичлэгээр шалгарсан байна. Гэхдээ бичлэгийг үзсэн хүмүүс голдуу сөрөг сэтгэгдэл үлдээжээ. Энэ нь эхэндээ хэцүү санагдаж байсан ч сүүлдээ тоохоо больсон тухайгаа Ребекка ярьж байна. Тэрээр хэлэхдээ "Миний талаар хүмүүсийн хэлсэн утгагүй зүйлсийг бүгдийг нь уншиж цаг алдах шаардлага байхгүй, ялангуяа хэн хэлсэн гэдгийг нь би мэдэхгүй, би тэднийг харахгүй учраас, тиймээс инээхгүй өнгөрүүлсэн цаг мөч бол дэмий үрсэн цаг хугацаа гэсэн үг гэж ойлгосон, тиймээс одоо би тэдгээр сэтгэгдлүүдийг уншдаггүй, тоохоо больсон" гэжээ.
Дуучин Кетти Перри Ребеккаг клипэндээ тоглуулснаар түүний хувьд нөхцөл байдал бүр дээрдсэн байна. Өсвөр насны дуучин ярихдаа "Кетти Перригийн клипэнд тоглосон нь намайг зоригжуулсан, яагаад гэвэл тухайн үед миний талаар сөрөг мэдээлэл их гарсан, надад хэцүү байсан, харин миний шүтдэг хүн намайг дэмжсэн нь надад үнэхээр урам зориг өгсөн" гэжээ.
Ребекка энэ онд Хятадын Банни Фү хүүхэлдэйн киноны Англи хувилбарт гол дүрийн дууг оруулах юм байна. Мөн тэрээр дахин дуу гаргахаар ажиллаж байна. Ребекка өөрийг нь олны танил болгосон Баасан гариг дуугаа бичүүлэхэд ээж нь түүнд 4.000 доллар өгч байжээ.
Э.АМАР