Ирэх онд дэлхийн улстөрийн амьдралд гарах 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна. Жагсаалтын 10 дугаарт Америк тивийг өөрчлөх Ерөнхийлөгчийн түүхэн сонгууль Венесуэльд болно. 2012 оны сүүлээр Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч Уго Чавес бие сайнгүй байгаа. Саяхан түрүү булчирхайн хорт хавдраа авахуулсан. Уго Чавес ирэх сонгуульд ялсан ч яалагдсан ч эрүүл мэндийн шалтгаанаар суудлаа өгсөн ч Латин Америк тивийг өөрчилсөн үйл явдал болно гэж судлаачид үзэж байна.
Есдүгээрт, Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгч Зума өөрийн тэргүүлдэг Африкийн Үндэсний Конгресс эвсэлдээ нэр хүнд нь буураад байгаа. Одооноос нэр хүндээ сэргээх алхмуудыг хийж эхлээд байгаа.
Наймдугаарт, Египет. Египетийн парламентын сонгуулийн дүн энэ онд гарна. Египетийн иргэд цэргийн эрх баригчдыг төрийн эрхийг ард түмэнд өгөхийг шаардсан жагсаал цуглаан өрнүүлж, мөргөлдөөн үүсгэсээр байгаа. Олон ч хүний амь нас эрсэдсэн. Урьдчилсан байдлаар парламентад олонхи болох магадлалтай байгаа Лалын ахан дүүс шашны эвсэл болон Шашин төрийг тусгаарлахыг эрмэлзэгч Секуралистуудын хоорондын зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байгаа.
Долдугаарт, БНХАУ. Хятад болон АНУ-ын Ази бүс нутагт нөлөөгөө тогтоох, бэхжүүлэх өрсөлдөөн энэ онд дээд цэгтээ хүрнэ. Япон, Өмнөд Солнгос зэрэг АНУ-ын Ази дахь холбоотон улсууд Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэрэг, эдийн засгийн хүчирхэгжилтээс болгоомжилж АНУ-тай ойртож нягтарна гэж шинжээчид үзэж байна.
Зургадугаарт, Энэ оны 3 дугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарч дэлхийн зах зээл дээрх газрын тос болон байгалийн хийн нийтүүлэлтэд өөрчлөлт орно. Гэхдээ Ерөнхийллөгч, Ерөнхий сайд хэн болох нь бараг тодорхой болсон учир дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэнд нөлөөлөх нь бага байгаа төлөвтэй байна.
Тавдугаарт, Пакистаны эрх баригчид дотоодын зөрчил тэмцэлтэй байгаа бүлгүүдийг хяналтандаа авч чадахгүй байгаа. АНУ Афганистанаас цэргээ гаргавал бүс нутгийн тогтвортой байдал алдагдаж, Энэтхэг улсад нөлөөлнө. Мөнгөн тусламжаар тогтоон барьж байсан АНУ болон Пакистаны харилцаа хүнд байдалд орж магадгүй байгаа. Учир нь АНУ цаашид тусламж үзүүлж чадахаа больж байгаа нь Пакистан улсыг улам хүнд байдалд оруулж мэдэх нь.
Дөрөвдүгээрт, Умард Солонгосын удирдлага солигдож, улс төрийн ямар ч туршлагагүй 28 настай Ким Чен Ун төрийн эрхэнд гарсан. Солонгосын хойг магадгүй улс төрийн хувьд энэ оны хамгийн их эрсдэл дагуулсан бүс нутаг болж магадгүй. Дэлхийн хамгийн хаагдмал, нууцлаг энэ орны хувь заяа залуу удирдагчаас бүрэн хамаарна.
Гуравдугаарт, Америкт зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль болоод зогсохгүй хэн ч Ерөнхийлөгч болсон олон триллион долларын өрийн асуудлыг шийдэх хүндхэн асуудалтай тулгарна. АНУ цаашид дэлхийн дэг журмыг тогтоодог хүчирхэг улс байх магадлал багасч байгаа.
Хоёрдугаарт, Евробүсийн орнууд Европын холбоог тараачихгүйн тулд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Мөнгөний хүүдий ёроолдоо хүрэхэд Евробүсийг хүчээр барьж тогтооход хэцүү болно. Энэ онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгууль ч Евробүсийг тогтоон барихад тус болж чадахгүй.
Нэгдүгээрт, Арабын хувьсгалаас болж тус бүс нутагт тогтворгүй байдал үүсээд байгаа. АНУ-ын нөлөө тус бүс нутагт суларч байгааг далимдуулан Саудын Араб, Турк, Иран улсууд бүс нутгийн нөлөөний төлөө өрсөлдөх болно.
Дэлхийн ДНБ-ий бараг хагас хувь нь сонгууль эсвэл улс төрийн эрх мэдэл солигдох, шилжих процесст зарцуулагдах төлөв харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2012 онд улс төр, эдийн засгийн эрсдэл, тогтворгүй байдал дагуулна гэсэн үг юм. Эдийн засгийн хувьд Хятад улс хамгийн бага эрсдэл үүрч Евробүсийн орнууд хамгийн хүнд цохилтонд орох юм байна. 2012 онд дэлхий сүйрчихгүй л бол энэ онд улс төрийн маш олон үйл явдал болох нь ээ.
Shuum.mn