Хятадын залуусын хувьд найз охинтой болно гэдэг Дорнодын талаас зүү хайхтай адил зүйл. 1978 оноос эхэлсэн 1 айл 1 хүүхэд бодлогоос болж зарим хүмүүс голомт залгах ганц хүүтэй болохын тулд охин хүүхдээ гаргахгүйгээр шийддэг байснаас эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хол давжээ. Харин ганц хүү төрүүлсэн айл тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Хүйсийн харьцаа алдагдахаар дагаад гэмт хэргийн тоо өсдөг гэсэн судалгаа байдаг. Эрчүүдээ найз охинтой болгох асуудлыг зохицуулахаар Шанхай хотод “100-аас нэг” нэртэй Болзооны шоуг зохион байгуулдаг болжээ. Найз залуутай болохыг хүссэн охид 100 авьяаслаг хөвгүүдээс нэгийг нь сонгоно. Харин залуучууд найз охинтой болохын тулд юу байдгаа харуулж, авьяас билэгээрээ уралдах ёстой. Нэг удаагийн шоунд 10 эмэгтэй болзоонд явах залуугаа сонгодог. Охидууд залуучуудын гадаад төрх, боловсрол мэдлэг, ажил төрөл, авьяас чадварыг нь харж болзоонд явах залуугаа сонгодог байна. Хятадын 100 эмэгтэйд 120 эрэгтэй ногддог. Өөрөөр хэлбэл 100 сая эмэгтэйд 120 сая эрэгтэй ногдоно гэхээр 20 сая эрэгтэй гоонь үлдэж байна. Энэ тоог олон тэрбум хүнд нь харьцуулбал хэдэн залуу эр ганцаараа үлдэх вэ. Тэдгээрээс сэргэлэн нэг нь гадаад эмэгтэйтэй суудаг. Арчаагүй нэгэн нь насаараа гоонь явах болдог байна.
shuum.mn
shuum.mn