Бүгд найрамдах намаас 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа үргэлжилж байна. Айова мужид болсон мэтгэлцээн, санал хураалтын дараа хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Мит Ромни 24 хувийн саналаар тэргүүлж, түүний хүчтэй өрсөлдөгч Рон Пол 22 хувийн саналаар удааллаа. Харин нэр дэвшигч Рик Санторум, Ньют Гинричийг гүйцэж гуравдугаарт жагсчээ. Массачусеттсийн захирагч асан Мит Ромни Америкийн муж хооронд болсон сунгаанд хамгийн их санал авч одоогийн Ерөнхийлөгч Барак Обаматай өрсөлдөх магадлал өндөр байна. Төлөөлөгчдийн танхимын спикер асан Ньют Гинричийн хувьд Айова мужид бага санал авч, дөрөвдүгээр байр руу гулсаж орсон нь таагүй үзүүлэлт юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Айова муж нь нэр дэвшигчдийн цаашид сунгаагаа үргэлжлэх үү гэдгийг бараг шийддэг чухал муж юм байна. Пеннсилвань мужийн сенатор асан Рик Санторум Эвангелист сонгогчдын дэмжлэгийг авч, Мит Ромниг ардаа орхино гэж тооцож байсан нь талаар өнгөрч гуравдугаарт орсон байна. Техасын конгрессмэн Рон Пол Айовад амжилт гаргаж хоёрдугаарт орсон. Мит Ромнигийн хувьд 1 дүгээр сарын 10-нд дүн нь гарах Нью Хампшир мужын сунгаанд ялах юм бол зам нь дардан болно гэсэн үг. Нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан 2 нэр дэвшигч цааш өрсөлдөж ардчилсан намын гишүүдээс хамгийн их санал авсан 2 нэр дэвшигч Обаматай өрсөлдөнө.
Shuum.mn
Shuum.mn