Иран улс Ормузын хоолойд явуулж байгаа цэргийн сургуулилтынхаа хүрээнд хамгийн сүүлийн үеийн хол болон ойрын зайны пуужин туршсаар байна. Хэдхэн хоногийн өмнө тэд дахин хол тусгалын хоёр пуужин туршлаа. Ираны төрийн мэдлийн төв телевизийн мэдээлснээр тэд Кадер нэртэй хол тусгалын пуужин амжилттай туршиж байгаа алдалгүй оносон байна. Ираны тэнгисийн хүчинд ийм төрлийн хол тусгалын пуужинд нэлээн хэд бий. Тэд мөн радарт илэрдэггүй, байгаа төвөггүйхэн хайж олж, устгадаг дунд тусгалын Ноур болон болон богино тусгалаын Наср нэртэй пуужин туршсан байна. Ираны албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар тус улсын зэвсэглэлэд дунд болон хол тусгалын пуужин хангалттай байгаа юм байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд эхэлсэн цэргийн сургууль нь барууны улсуудаас Ираны эсрэг тавьсан хориг тус улсад үйлчлэхгүй. Харин Ираны тэнгисийн хүчин барууны орнуудын ямар ч хорио, цээр, болзошгүй цэргийн ажиллагааг эсэргүүцэх чадвартай гэдгээ харуулах гэсэн явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна. Иран улс мөн цэргийн сургуулийн явцдаа шумбагч онгоцноос байлдааны хөлөг онгоц устгах чадвартай торпедо харваж амжилттай туршсан байна. Ираны цэргийн сургуулилт Ормузын хоолойг хаахад чиглэсэн байна. Учир нь тус хоолойгоор дэлхийн газрын тосны тээврийн 20 хувь буюу өдөрт 15 сая орчим баррель дайрч өнгөрдөг. Катар болон АНЭУ зэрэг улсуудаас экспортлогдож байгаа газрын тос тус хоолойгоор дайран өнгөрдөг юм. Ираны төв банк болон уг банкаар дамжуулан худалдаа хийдэг газрын тос олборлох үйлдвэр, компаниудын үйл ажиллагааг зогсоож, хориг тавих юм бол Ормузын хоолойг хаана гэж Ираны тал сүрдүүлээд байсан. Ираны мэдэгдлийн дараа олон улсын худалдааны тээврийн замыг хаах нь хууль дүрэмд нийцэхгүй болохыг Иранд анхааруулж, хоолойг хаах гэж оролдох юм бол хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Иран улс цэргийн сургуулилтынхаа хажуугаар өөрсдийн эрдэмтдийн тусламжтайгаар цөмийн реакторт ордог цөмийн род буюу савханцар гарган авснаа зарласан. Өнгөрсөн жил Олон Улсын Цөмийн Эрчим хүчний агентлаг Иран улс цөмийн зэвсэг хийх чадвартай болж байна гэсэн тайлан гаргасны дараа АНУ болон ЕХ-ы зүгээс Ираны эсрэг тавьсан хоригоо улам чангатгаж, төв банк буюу санхүү эдийн засаг, газрын тосны экспортын хориг тавихыг анхааруулсан. Үүний дараахан Иран улс нүсэр цэргийн сургуулилт эхлүүлсэн нь Барууны орнууд Ираныг зогсоож чадахгүй гэдгийг харуулах гэсэн хэрэг болсон гэж ажиглагчид үзэж байгаа юм. Иран улс айх хэрэггүй гэж зарим шинжээчид үзэж байгаа ч Иранчууд Ливаны Хесболлах бүлэг, Израйлийн Палестинчууд болон Сунитуудын удирддаг бусад Арабын орнуудын Шийтүүдэийг илт дэмждэг учир Ойрхи Дорнодын хамгийн чухал, цаашлаад барууны орнуудын хамгийн аюултай дайсан болоод байгаа юм. АНУ болон Европын гүрнүүд Ираны эсрэг яаран цэргийн ажиллагаа хийх бодолгүй байгаа. Учир нь Ирак боон Афганы дайн бүрэн дуусаагүй сунжирсан хэвээр байгаа. Дээрээс нь өөрсдөө эдийн засгийн хүнд байдалд байгаа нь шууд дайн эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn