Хүмүүс алдартай Брэндийн үнэтэй чамин тансаг хувцас өмсөх дуртай. Ялангуяа үслэг эдлэлээр хийсэн хувцас, булган дээл зэргээр зиндаархах дуртай байдаг. Харин тэд амьтны гаралтай үслэг эдлэлийг хэрхэн бэлтгэдэг, хэдэн амьтны амиар бүтдэгийг тэр болгон мэддэггүй. Ганган хээнцэр харагдахийг л хүсдэг учир мэдэхийг ч хүсдэггүй юм. Хятадад үйлдвэрлэв гэсэн шошготой үслэг эдлэл олныг өмсч байсан байх. Хятад улс үслэг эдлэлийн түүхий эдийн экспортоор дэлхийд тэргүүлдэг. Хямд чанартай ч байдаг. Дэлхийн том брэндүүд хямд түүхий эдийг бодож Дундад улсаас амьтны гаралтай түүхий ид ихээр экспортлох болсон. Энэ нь Хятадын үслэг эдлэлийн түүхий эдийн эрэлтийг эрс нэмэгдүүлсэн. Тиймээс Хятадын үслэг эдлэл бэлтгэлийн компаниуд ашгаа алдахгүйн тулд хурдан хугацаанд маш олон амьтныг цааш нь харуулж үйлдвэрлэлд бэлтгэдэг. Хятад улс муур нохойг оролцуулаад олон сая амьтдын амийг хөнөөж арьсыг нь дэлхийн зах зээлд гаргадаг байна. Тэр тоогоор Хятад ажилчид амьтдыг хядаж эхэлсэн. Тэд үнэг, чоно, элбэнх, булга гээд гоё сайхан үс арьстай бүхий л зэрлэг амьтдыг зэрлэгээр хомроглон устгаж байна. Тэднийг толгойгоор нь газар савж ухаан алдуулах, хүзүү нурууг нь мушгиж хугалах, ухаан алдуулж байгаад амьдаар нь арьсыг хуулж авах зэргээр хүний ой тоймд багтамгүй зэрлэгээр хөнөөж арьс бэлтгэдэг байна. Амьтдыг арьсных нь төлөө зэрлэгээр цааш нь харуулж байгаа нүд хальтрам дүрс бичлэг амьтан хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд байна. Амьдаараа арьсаа өвчүүлсэн амьтдын зүрх ажиллаж байдаг тул 10 минут хугацаанд зовж тарчилж үхдэг байна. Үслэг эдлэлтэй хувцас өмсөх гэж байгаа хүн байвал амьдаараа арьсаа өвчүүлсэн хөөрхий амьтад хэрхэн зовж шаналж, үхэж байгаа дүр зургийг нэг харчихаарай. Хорвоо дэлхий улам даяаршихын хэрээр хүн ард улам хүмүүнлэг энэрэнгүй болж, амьтан ургамал, байгаль орчноо хайрлах болсон. Харин зарим компаниудын хувьд энэ нь хамаагүй бололтой. Өндөр үнэтэй үслэг эдлэлийн өвлийн хэдэн сар өмсөөд л болдог. Харин эдгээрийн цаана хичнээн амьтан нядлагдаж байгааг мэддэггүй. 1 булган шуб хийхэд 50-100 булганы арьс шаарддагддаг байна. Хятад ажилчид амьтны арьс үс бэлдэхдээ хэрхэн зэрлэг хандаж байгаа бичлэг олны хүртээл болж, дэлхийн амьтан хамгаалагчдын хараа хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа. Эдгээр олноороо хядуулж байгаа амьтдыг аврахын тулд үслэг эдлэл худалдан авагч та бид амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Зах зээлгүй болсон Хятад ажилчид аяндаа амьтны амь таслахаа болино гэж амьтан хамгаалах PETA байгуллага уриалж байна. Америкт байдаг PETA буюу амьтантай зөв зохистой харьцаж, амьтныг хамгаалдаг байгууллага дэлхий нийтээрээ амьтны гаралтай үслэг эдлэл хэрэглэхгүй байхыг уриалж, байгаль эхийн бүтээсэн ховор сайхан амьтдыг хомролгон устгахаас татгалзуулахыг уриалаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn