logo
Обама ирэх сонгуульд ялагдана гэсэн мэрэг төлөг буужээ

Обама ирэх сонгуульд ялагдана гэсэн мэрэг төлөг буужээ

2012/01/07
Мексикийн үзмэрч, төлөгч Антонио Васкуиз 2012 онд болох үйл явдлуудыг зөгнөсөн байна. Үзмэрч Антонио Васкуиз хөзрөөр мэрэглэдэг бөгөөд Барак Обама ирэх 11 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдана  гэж төлөг нь буужээ. Учир нь Америкийн Бүгд Найрамдах намынханд их мөнгө байгаа тэд Обамаг шахалтанд оруулж, дайрч давшилснаар яваандаа алдаа хийхэд хүргэнэ гэж тайлбарласан байна. Мөн түүний зөгнөж байгаагаар шинэ зууны социализмыг цогчлоогч Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын бие сайжрахгүй, хавдар нь эдгэхгүй юм байна. Харин Бразилийн Ерөнхийлөгч асан Луйз Инасио Лула Де Силва болон Аргентины эмэгтэй Ерөнхийлөгч Кристина Фернандез нарын хорт хавдар эмчлэгдэж бие нь сайжрах юм байна. Түүний  мэргэлснээр Уго Чавесын хавдар эдгэхгүй ч өөрөө өвчтэй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Учир нь түүнд маш их эрх мэдэл, хүч байгаа. Уго Чавесын өвчин дахин сэдрэх тул ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх чадваргүй болох юм байна. Антонио Васкуизын зөгнөж байгаагаар Сирид Ирак, Умард Солонгосоос илүү тогтворгүй байдал үүснэ. Яваандаа аль нэг улс Сирид халдан довтлох юм байна. Гэхдээ аль улс гэдгийг нь үзмэрч хэлээгүй байна. Түүнийхээр бол Сири улс Лалын ертөнц болон Барууны улсуудтай сөргөлдөх нь гарцаагүй болоод байгаа юм байна. Сири улсаас болж олон хүний цус урсах болно гэж төлөгт нь буужээ. Түүний мэрэглэснээр  Мексикийн ирэх ерөнхийөлгчийн сонгуульд Энрик Пена Нието ялах болно.   Түүний мэрэг ихэнхндээ алдаггүй. Үүнийгээ Антонио Васкуиз залбирал, ид шидийн хүч гэж тайлбарладаг байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш