logo
Тогтмол хэрэглэхэд ашиггүй хүнс гэж бий

Тогтмол хэрэглэхэд ашиггүй хүнс гэж бий

2012/01/07
Хийжүүлсэн ундаа, кола
Спрайт зэрэг өнгөгүй хийжүүлсэн ундаа бүр ч хортой. Ялангуяа яс сийрэгжих өвчин, шүдэнд тохиромжгүй.

Хиам зайдас
Ер нь сайн хиам гэж байдаггүй Заавал нитрит нитратын найрлага орсон байдаг Элэг цөсний өвчтэй хүмүүст тохиромжгүй. Давс ихтэй тул чихрийн шижин өвчтэй, зүрх судасны асуудалтай хүмүүс хиам зайдсанд дурлах хэрэггүй.

Жимстэй тараг буюу йогурт
Чанарын шаардлага хангахгүй жимсний хүчил, хатаамал зэрэг найрлага орсон байх нь бий. Хэдийгээр йогуртыг сайн гэж рекламддаг ч хүүхдэд тэр бүр өгөх хэрэггүй. Үүний оронд цэвэр тараг нь дээр. Йогуртын хордлого хүнд хордлогуудын нэгэнд тооцогддог.

Даршилсан хоол хүнс
Хэрэв тa элэг цөсний асуудалтай бол даршилж нөөшилсөн ногоо консерв, хүнснээс аль болох зайлсхий Даршилсан хүнс удах тусам нянгийн идэвхжлийг эрчимжүүлдэг. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн даршилсан хүнсэнд муутгахаас сэргийлэх зорилгоор консервантууд орсон байдаг нь эрүүл мэндэд сайн биш.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш