Холливудын супер од Анжелина Жоли Зул сарын баяраар нөхөр Брэд Питтийнхээ 48 насны төрсөн өдөрт нь зориулан Калифорнид дахь хүрхрээг эргэн тойрных нь газрын хамт бэлэглэжээ.
"New York Post" сонин даваа гарагийн дугаартаа Жоли хамтдаа зургаан хүүхэд өсгөн бойжуулж байгаа ханийнхаа архитектурт дурладгийг нь мэдэхийн хувьд ийм бэлэг өгөх шийдвэр гаргасан гэж бичжээ.
"Брэдэд /Хүрхрээн дээрх байшин/ байнга таалагддаг байсан. Тэр газар анх очсоноо Брэд ердөө ч мартдаггүй юм. Ийнхүү түүний архитектураар "өвчилснийг" нь од бүсгүй сайн мэддэг болохоороо тэрхүү газар яг тохирно гэж үзсэн байх" хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн үгийг сонин иш татжээ.
2006 онд хосууд саятан Эдгар Кауфманы захиалгаар, Америкийн архитекторч Фрэнк Ллойд Райтын зургаар барьсан Пенсильвани муж улс дахь алдартай "Хүрхрээн дээрх байшин"-нд зочилж байсан удаатай.
Тэр байшин Брэдэд үнэхээр таалагдаж усны урсгал шуугиж байхыг сонсож байх тийм байшинтай болохыг мөрөөдөж байсан гэнэ. Тэгээд ч Брэд Питт нэг удаа "Зураг авалт бол миний ажил, харин архитектур миний урам зориг" гэж хэлж байсан удаатай.
С.Майдар
Эх сурвалж: "Монголын үнэн"