Манай улсын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тамирчин олон байдаг. Тэдний нэг нь ОУХМ О.Насанбурмаа юм. Тэрбээр анх 2008 онд Японы Токио хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ. О.Насанбурмаа мастер өнгөрөгч онд Туркийн Стамбул хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртэж хошой хүрэл медальтан болсон нь Монгол Улсын спортын түүхэн дэх онцлог үйл явдал болсон. ШШГЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин тэрбээр энэ барилдаанаас Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлж чадсан юм.
Түүний энэ амжилтыг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "2011 оны онцлох тамирчин"-аар өргөмжилсөн бөгөөд Ц.Нямдорж сайдын тушаалаар гурван өрөө байраар шагнасан байна.
С.Туул
Эх сурвалж: "Нийгмийн толь"