Хүмүүс “Apple” компаний бүтээгдэхүүнийг худалдан авахаар урт дараалал үүсгэн зогсдог. Харин Хятадын худалдан авагчид дотоодынхоо компаний үйлдвэрлэсэн гар утсыг авах нь нэмэгдсэн байна. Нэгдүгээр сарын нэгэнд Хонгконгийн нэгэн дэлгүүрийн гадна 300 гаруй хүн “Мэйзу” компаний хамгийн сүүлд гаргасан гар утсыг худалдан авахаар дугаарлан зогсчээ. Хятадын бусад хотуудад ч ийм зүйл давтагдсан байна. Тус компаний “Meizu MX” хэмээх утсыг өнгөц харвал “iPhone” гэж андуурмаар аж. Хятадын зарим хэрэглэгчид энэ утсыг хэрэглэх тун дуртай болжээ.
“Meizu MX” утсыг худалдаалж эхэлснээс хойш гурван өдөр өнгөрсөн ч хүмүүс энэ утсыг авахаар Хонгконг дахь дэлгүүрийн гадна дугаарласаар байжээ. Энэ утас “iPhone” –той төстэй загвартай ч 400 долларын үнэтэй гэнэ. Хамгийн сүүлийн үеийн хийц загвартай “Meizu MX” нь 650 доллараар зарагдаж байгаа “iPhone 4S” болон 700 долларын үнэтэй “Samsung Galaxy Nexus” зэрэг утсуудаас хамаагүй хямд байгаа юм. Хямд үнийн бодлого нь Хятадын компаниудад ач тусаа өгч байна. “Мэизу” компаний маркетингийн ажилтан Карл Пэй ярихдаа "Хятадад дундаж цалин тийм ч өндөр биш байгаа, тиймээс энэ утас бусад утсуудыг бодвол боломжийн үнэтэй, гэхдээ хямдхан гээд үзүүлэлт нь муу биш" гэжээ. Шинжээчдийн онцолж байгаагаар “Мэизу” гэх мэт жижиг компаниуд “Samsung”, “Apple” зэрэг томоохон компаниудтай өрсөлдөх нь хэцүү юм байна. Учир нь жижиг компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнэ буухад нөлөөлөх хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй гэнэ. Гэсэн хэдий ч “Meizu Technology” гэх мэт Хятадын компаниудад боломж байна. Учир нь “Хуавэй” бол нэгэн цагт жижигхэн компани байсан. Харин одоо энэ компани дундад улсын зах зээлийн 11 хувийг эзэлж байна. Энэ нь “Айпль” компаниас дээгүүр үзүүлэлт юм.
“Мэизу” зэрэг компаниудын хувьд 950 сая гаруй гар утас хэрэглэгчтэй Хятадын зах зээлээс ашиг олох боломж байна. Ялангуяа боломжийн үнэтэй смартфон сонирхох хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед “Мэизу” компаний “Meizu MX” утасны борлуулалт тогтмол нэмэгдэж магадгүй юм.
Э.АМАР