logo
Жүжигчин Дрю Барримор сүй тавилаа

Жүжигчин Дрю Барримор сүй тавилаа

2012/01/09
Жүжигчин, загвар өмсөгч Дрю Барримор найз залуу Вилл Копелмантайгаа сүй тавьжээ. Тэд баярын үеэр амарч байсан Айдахо мужийн Сан Валли хотод сүй тавих ёслолоо хийсэн байна. Хосууд өнгөрөгч хоёрдугаар сард анх болзож эхэлсэн юм.
Жүжигчин Чарли Шин Алабама мужид болсон хар салхинаас болж хохирсон хүмүүст туслах ажилд зориулж 25 мянган доллар хандивлажээ. Тускалуса хотын жуулчлалын агентлагийн даргын мэдээлснээр Шин вэбсайтаар дамжуулан цуглуулсан мөнгөө өгсөн байна. Өнгөрсөн хавар Албамад болсон хуй салхины улмаас 250 хүн амь үрэгдсэний дараа Чарли Шин тусламжийн мөнгө цуглуулахаа амлаад байсан юм.
Дэлгэцийн бүтээлүүдийг үнэлдэг "Rotten Tomatoes" вэбсайт "Harry Potter Deathly Hallows - Part 2 кинонд Алтан Лооль шагналаа олгохоор шийдвэрлэжээ. Харри Поттерийн сүүлийн ангийг 2011 онд кино шүүмжлэгчдээс хамгийн сайн үнэлгээ авсан киногоор шалгаруулсан байна. Алтан Лооль шагналыг хүртсэн нь ач холбогдол багатай гэж санагдаж магадгүй ч энэ шагналыг авах нь Холливүдэд дэмий зүйл яавч биш гэнэ. "Rotten Tomatoes" вэбсайтын шагнал нь кино бүтээгчдийн хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд уран бүтээл нь Алтан Лооль шагналыг авсан найруулагч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан гэсэн үг юм.
Дуучин Селена Гомз заргаа авлаа. Учир нь Гомзыг алах тухай бурхантай ярилцсан гэж хэлсэн эрийн эсрэг шүүхийн шийдвэр гарсан байна. Уг эр дуучны амьдралд ноцтой аюул занал учруулсан гэж үзсэний үндсэн дээр шүүх Гомзыг гурван жилийн турш хамгаалах шийдвэрийг гаргажээ. 
Э.АМАР
 

Сэтгэгдэлүүд

Дээш