logo
“PIP” Компаниар үйлчлүүлсэн 300 гаруй мянган эмэгтэй эрүүл мэндээрээ хохирчээ

“PIP” Компаниар үйлчлүүлсэн 300 гаруй мянган эмэгтэй эрүүл мэндээрээ хохирчээ

2012/01/11
Английн иргэн Аманда Харрисон өнгөрсөн жил хөхнөөсөө авахуулсан муудаж, хагарсан силиконоо харуулж байна. Шар өнгийн силикон нь үйлдвэрт хэрэглэгддэг, матрасны зөөлөвчинд ордог порлонтой төстэй материалаар хийгдсэн эрүүл мэндийн шаардлага хангаагүй эд болох нь тогтоогджээ. Аманда энэ шаардлага хангаагүй силиконоос болж бөөр нь үрэвсэж, хүзүү нуруу нь өвддөг болсон гэж үзэж байна. Тэрээр, “Силикон хийлгэснээс хойш миний хүзүү нуруугаар байнга хатгаж хөшиж өвдөж, унатаж чаддаггүй болсон. Орой болгон нойрны эм ууж унтдаг болсон. Энэ бүхэн эрүүл мэндийн шаардлага хангаагүй силиконоос болж хордлого авсан гэж манай эмч хэлсэн” гэжээ.
Аманда “PIP” компаниар үйлчлүүлэн хиймэл хөх хийлгэсэн бусад 65 орны 300 гаруй мянган эмэгтэйчүүдийн нэг нь юм. Олон үйлчлүүлэгчид гомдол гаргасны дараа Францын эрүүл мэндийн аюулгүй ажиллагааны байгууллага “PIP” компанийн үйл ажиллагааг зогсоосон юм. Элэгдэж цоорч муудан,  эмэгтэй хүний биений дотор талд шингэнээ алдаж, биеийг нь хордуулсан силикон анх 2010 онд илэрчээ. Харин одоо чанаргүй силикон суулгасны хариуцлагыг хэн хүлээх вэ? Дахин мэс засал хийж хортой силиконыг авах зардлыг хэн төлөх вэ гээд хүндрэлтэй асуудлууд ар араасаа цувран гарсаар байна. АНУ хууль дүрэм, эрүүл мэндийн шаардлагад нь нийцээгүй тул 2000 онд “PIP” компанийг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Франц улс эмэгтэйчүүдийн хөхнөөс муудсан силиконыг гаргах мэс заслын зардлыг улсаас даахаар болсон. Гэхдээ зөвхөн силикон дотроо хагарч эмэгтэйн биед хохирол учруулсан тохиолдолд гэсэн нөхцөл тавьсан.
Венесуэлийн засгийн газар силиконыг гаргах мэс заслын зардлыг бүрэн даана. Харин дахин хөх суулгах мэс заслыг эмэгтэйчүүд өөрсдөө даах нөхцөл тавьсан байна. Их Британийн засгийн газар яамар ч эмэгтэйг силиконоо авахуулах санал тавиагүй. Мэс ажилбарын зардлыг даахгүй гэж хатуу мэдэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн биед хор учруулж байгаа баримт нэмж олдсоор байх юм бол шийдвэрээ өөрчилж болно гэсэн байна. Хиймэл хөх хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1-4 хувьд нь ямар нэг байдлаар дэфекттэй силикон илэрсэн гэж үзэж байсан бол энэ тоо өсөх хандлагатай байгаа юм байна байна. Аманда өөрөө мөнгөө төлж хагарч муудсан силиконоо авахуулсан. Гэхдээ түүний биед силиконд ордог химийн гаралтай шингэн бодис үлдсэн бөгөөд биеийг нь хордуулсаар байж магадгүй гэж эмч нар таамаглаж байна.  Аманда нийт эмэгтэйчүүдэд хандаж эрүүл сайхан биеэ хордуулахгүй, элдэв мэс засал хийлгэхгүй. Хилгэсэн ч  чанартай сайн компаниар үйлчлүүлж байхыг анхааруулсан байна.      
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш