Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Шинээр өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг батлах хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар дээрх хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Харин зарим гишүүд, тухайлбал С.Бямбацогт гишүүн, хэрвээ УИХ Ашигт малтмалын тухай хуулиа баталж чадахгүй бол яах вэ. Хууль батлагдахгүй сунжраад яваад байвал шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй яваад л байна гэсэн үг. Тийм болохоор хугацааг тодорхой заах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Мөн тэрбээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын гол түүхий эд болох элс, хайрга гэх мэтийн хайгуулын лицензийг зогсоосноос болоод барилгын материалын үнэ нэмэгдэн, байрны үнэ өсөөд байна. Тийм болохоор барилгын материалын гол түүхий эдийн хайгуулын лицензийг олгох асуудлыг нээллтэй үлдээе гэсэн саналыг гаргасан юм.
Эдгээр саналыг гишүүд хэлэлцээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох хугацааг 2012 оны 12 дугаар сарын 31 болгон өөрчлөхийг дэмжлээ. Харин Р.Раш гишүүн уг асуудалд цөөнх болсон.
Мөн барилгын материалын гол түүхий эд болсон түгээмэл тархацтай элс, хайргын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг нээлттэй үлдээх нь зөв гэж үзлээ.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан А.Бакейн хүсэлтийг хэлэлцээд чөлөөлөх хүсэлтийг нь хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Г.Бурмаа