“iPhone 4S”, “Samsung Galaxy”, “HTC” гээд компьютерээс дутахааргүй утас хэрэглэж байгаа хүмүүсийн голцуу эрхий хуруу нь завгүй "ажилладаг" билээ. Харин энэ бол keyboard буюу компьютерийн гар хэрэгтэй байгаа хүмүүст зориулсан цоо шинэ шийдэл юм. Танд ширээ гэх мэт хавтгай гадаргуутай зүйл байхад л энэ авсаархан төхөөрөмж үлдсэн ажлыг хийнэ. Өмнөд Солонгосын “Celluon” компанийн бүтээсэн “Magic Cube” буюу шидэт куб нэртэй төхөөрөмж Blue tooth буюу утасгүй холбоогоор iPhone гэх мэт Андройд үйлдлийн системтэй гар утас болон iPad зэрэг хавтгай загварын компьютертэй холбогдож, хавтгай гадаргуу дээр лазер гэрлээр компьютерийн гарыг бүрэн хэмжээгээр тусгадаг байна. Бяцхан төхөөрөмжид байрлуулсан камер хэрэглэгч ямар товчин дээр дарсныг илрүүлж хувиргаснаар дэлгэцэн дээр тэмдэгт болж бичигдэнэ. Виртуал гар ямар нэг утасгүй бөгөөд нэг үгээр хэлбэл ердөө л гэрлийн тусгал юм.
“Celluon” компанийн ажилтан Жасон Күгийн хэлж байгаагаар Magic Cube нь компьютерийн технологи дахь логик ололт юм байна. Тэрээр ярихдаа "Oлон үйлдэлт гар утаснуудын хувьд энгийн компьютерийн гар хэтэрхий том, харин манай компаний онцгой технологийн ачаар виртуал гар хавтгай гадарга байгаа нөхцөлд энгийн гар шиг ажиллана" гэжээ.
Түүний хэлснээр хэрэглэгч виртуал гарны товчнууд дээр 100 удаа дарахад шинэ төхөөрөмж 99-г нь зөв хөрвүүлдэг байна. Өөрөөр хэлбэл ажиллагаа нь 99 хувийн найдвартай гэсэн үг юм. 169 америк долларын үнэтэй Виртуал гар зөвхөн ширээн гэлтгүй ханан дээр ч мөн ажиллана.
Celluon компани ямар ч смартфон буюу ухаалаг гар утсанд суурилуулах боломжтой илүү жижиг хувилбарыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Жасон Кү ярихдаа "Хэрэв бид энэ ажлыг хийж чадвал одоогийн мэдрэгч дэлгэцтэй олон үйлдэлт гар утсаар мессеж бичихэд хүндрэлтэй байдаг тохиромжгүй функцийг сайжруулж чадна" гэжээ.
Тэгэхээр удахгүй гар утсаараа мессеж бичихэд арван хуруугаа ашигладаг болж магадгүй нь ээ.
Э.АМАР