Эдийн засгийн байнгын хорооны гишүүд шатахууны үнийн асуудлаар ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангийн мэдээллийг сонслоо. Баасан гаригаас шатахуун импортлогч компаниуд үнээ нэмж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлчийн компаниуд өнөөдөр үнээ нэмжээ. Бүгд 200-250 төгрөгөөр үнээ нэмсэн бөгөөд үүнийгээ валютын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаа гэж дэд сайд гишүүдэд мэдээллээ. Түүний хэлснээр нефьтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд өнгөрсөн хоёр сард ашиг олох нь бүү хэл алдагдал хүлээж явсан гэнэ.
Харин УИХ-ын гишүүд дэд сайдын тайлбарт жаахан таагүй хандсан. Түүнийг хувийн компаниудын байр суурийг хамгаалж байна гэж үзсэн бөгөөд төрийн төлөө бус компаниудын төлөө ажиллаж байгаа бол тэр газраа очиж ажилласан нь дээр гэсэн зөвөлгөөг хүртэл өгч байлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монголбанкнаас бидэнд өгсөн мэдээлэлдээ шатахууны үнийн өсөлт валютын ханшийн өсөлтөд нөлөөллөө гэж хэллээ. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 1450 төгрөг байхад нэг баррель нефьтийн үнэ 76 ам.доллар байжээ. Тэр үед нефьтийн бүтээгдэхүүнээс гаалийн, онцгой болоод НӨАТ бүгдийг нь авч байсан. Тийм байхад нэг литр шатахууны үнэ 1250 төгрөг байсан. Хоёр жилийн дараа шатахууны үнэ 1900 төгрөг болчихлоо. Гэтэл Засгийн газар НӨАТ-аас бусад бүх татварыг тэглэсэн. Дэлхийн зах зээл дээр баррель нефьтийн үнэ 69-100 ам.долларын үнэтэй байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ 30 хувь нэмэгдсэн байхад манайхан бүх татвараас чөлөөлөгдөж байж 60 хувиар нэмчихээд байна. Үүнийг юу гэж ойлгох вэ гэж лавласан.
Харин дэд сайд Б.Ариунсан, 2010 оны нэгдүгээр сард ам.доллар 1455 төгрөгийн ханштай байж. Тэр үед нэг тонн дизель түлшийг 768 ам.доллараар авч байсан. Харин өнөөдөр нэг тонн дизель түлшийг 1230 ам.доллараар авч байна. Үүний зөрүү л гэхэд 500 ам.доллар болж байна гэсэн тайлбарыг хийсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь газрын тосны салбар дампуурлаа хэмээн дүгнэсэн. Тэрбээр, 2008 онд нэг баррель нефьтийн үнэ 150 доллар хүртлээ өссөн ч 50 доллар болтлоо үнэ нь унаж байсан. Ам.долларын ханш 1450 төгрөг байснаа 1200 төгрөг болж буурсан. Гэтэл шатахууны үнэ 20-30 төгрөгөөр л буурсан. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нь хуйвалдааны газар болж хувирсан. Одоо төр өөрөө зохицуулалт хийх болжээ. Төр шатахууныг импортолж оруулж ирээд тэр компаниуд жижиглэнгийн худалдаагаа хийнэ биз. Тэгэхгүй бол энэ хэдэн компаний улсын эдийн засгийг сүйдэллээ. Удахгүй Засгийн газар энэ хэдэн компанид хэдэн тэрбум төгрөгийн татаас өгье гээд л ороод ирнэ. Тэгээд шатахууны үнийг буулгаад тэр авсан мөнгөө сонгуульд зарцуулах гэж байгаа. Тийм л зүйл болно гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Бүх татварыг тэглэчихээд байхад үнээ 60 хувь нэмлээ. Бид өөрсдөө түүхий нефьт олборлодог. Түүнийгээ боловсруулах үйлдвэр байгуулаач гээд аль 2008 оноос хойш ярьсан. Гэтэл хоёр яам нь энэ асуудал дээрээ тохирдоггүй гэж байгаа. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин дэд сайд Б.Ариунсан баасан гаригт нефьт импортлогч компаниудын эздийг цуглуулан хуралдаад үнээ нэм гэсэн шийдвэр гаргасан гэж хэлж байсан. Тэр үнэн үү. Тэгэж хууль зөрчиж болдог юм уу гэж лавласан.
Дэд сайд Б.Ариунсангийн тайлбарласнаар, 2008 оны шатахууны өсөлтийн дараа импортлогч компаниудын саналыг сонсдог ажлын хэсгийг байгуулан даргаар нь түүнийг тавьсан аж. Компаниуд зовлонгоо яриад ороод ирэхээр нь сонсдог гэлээ. Үнээ нэм гэсэн шийдвэр гаргасан зүйл байхгүй гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Дэлхийн зах зээл дээр нефьтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад хэсэг хүмүүс хуйвалдаад үнээ нэмчихдэг. Яам энэ хүмүүсийн толгойг илээд сууж байхаар лицензийг нь хураах хэрэгтэй шүү дээ. Ийм замбараагүй байдлыг өөгшүүлэхээ болимоор байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Хаана зовлон байна, тэнд бензиний үнийг өсгөдөг болж. Төрийн мөнгийг зувчуулж, хувааж авдаг хэдэн компани л байна. Хүн бүрийн амьдралтай холбоотой энэ бүтээгдэхүүнд төрийн хяналт байх ёстой. Импортлох эрхийг төр 100 хувь авах ёстой гэж бодож байна. Шатахуун импортлогч компаниуд хамгийн баян нь байгаа шүү дээ. Шатахууны үнийн өсөлтийг судлах ажлын хэсгийг би толгойлно. Тэдэнтэй эцсээ хүртэл үзэх болно гэж хэлсэн.
Уг хуралдаанд оролцсон МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар дээрх гишүүдийн хэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Засгийн газарт Нийгмийн зөвшлийн гурван талд хэлэлцээр хийх шаардлага хүргүүлсэн. Нийгмийн халууныг буулгах дөрвөн шатлалт төлөвлөгөө гаргачихаад үйлдвэрчний эвлэл Засгийн газрыг хөөгөөд гүйцэхгүй байна. Шатахууны салбарыг хэдэн олигрхиудад өгчихөөд, ард түмэн нь тэсрэх гэж байгааг тоохгүй байна хэмээсэн.
Гишүүд ийнхүү хэлэлцээд богино хугацаанд авч хэрэгжүүлэх саналыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Г.Жаргал