logo
Дуучин ВХ хорин мянган төгрөг хулгайлжээ

Дуучин ВХ хорин мянган төгрөг хулгайлжээ

2012/01/11
“New star” студээр овоглон шляп малгай, бариу цагаан хослолтой нэгэн залуу хайрын дуу дуулсаар монголын рок попын тогоонд хөл тавьсан нь дуучин ВХ байлаа. Тэрээр дуучин болох санаатайгаа  гэрийхэндээ хэлээд “ Битгий сэрүүн зүүдлээд бай хүү минь. Манайхнаас тэгж дуулж хуурддаг хүн байхгүй” гэх хариултыг эцэг эхээс сонсоод байсан үе. Найзуудтайгаа хип хоп хамтлаг байгуулсан ч  ВХ төд удалгүй өөрийгөө хип хопын ямар ч авьяасгүй болохоо мэдэрч хамтлагаас гарсан аж. Азаар яг л тэр үед нь“New star”–ынхан дуулах хүсэлтэй залуусыг  шалгаруулж  ВХ тус студийн  Мандах, Гантөр хоёртой холбогджээ.

Тэрээр продюссерийнхээ хатуу занд нь баярладаг ч, бас гомдолтой явдаг зүйл олон байдаг гэнэ. Түүний хамгийн тод хар дурсамж нь 20 мянгын төгрөгний хэрэг гэнэ шүү. Дуучин залуу маань нэг удаа хамтлаг дуучидтай тоглолтоор хөдөө явж  л дээ. Ажлын хөлс болох 220 мянгыг халаалсан мань эр 20 мянгыг нь дур мэдэн  ойр зуурын зүйлд зарцуулчихсан юм байх. Харин энэ тухай нь продюссер С.Мандах нь мэдчихээд “Дур мэдэн мөнгө үрлээ, муу хулгайч энэ тэр гээд л бөөн уур болж. Тэгээд олсон хэдийг нь шүүрч аваад “таван салаа боов”-оор шагнахаа ч бас мартаагүй юм гэнэ лээ. Магадгүй  тэр үед BX  хорихон мянгын төлөө хулгайч гэж дуудуулсандаа ихэд гомдоллосон л байх даа.

А.Чимгээ Factnews.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш