logo
Үнэтэй зургийг сүйтгэжээ

Үнэтэй зургийг сүйтгэжээ

2012/01/11
Америкийн иргэн Кармен Тишийг Денвер хот дахь Стиллийн музей дэх хийсвэр сэтгэлгээний бүтээл туурвидаг Клиффорд Стиллийн “1957-J no.2” гэдэг нэртэй зургийг сүйтгэсэн хэрэгт буруутгажээ. Тиш нийтдээ 10 мянган долларын хохирол учруулсан байна.
Тэрбээр 30 орчим сая долларын үнэтэй зураг руу нударга зангидан дайрч, майжиж малтан дараа нь өмдөө шувталж, өгзгөөрөө зургийг арчжээ. Дараа нь зураг руу шээсэн байна. Зураг шээсэнд норсон эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Ийм хэрэг өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр болсон бөгөөд Кармен Тишийн эсрэг нэгдүгээр сарын 4-нд зарга мэдүүлсэн байна. Гэхдээ тэр эмэгтэй 20 мянган долларын барьцаагаар суллагджээ.
Дайны дараахь үеийн Америкийн хамгийн нөлөө бүхий зураачдын нэг Клиффорд Стиллийн музей 2011 оны 11 дүгээр сарын 18-нд нээгджээ. Музейд түүний бүтээлүүдийн 94 орчим хувийг дэлгэн тавьсан байна. Зургийг зураачийн бэлэвсэн гэргий 2004-2005 онд бэлэглэсэн ажээ.
2010 онд Стиллийн дөрвөн бүтээлийг дуудлагаар худалдахад 114 сая долларын үнэ хүрсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш