logo
АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан Төрийн ордоны их танхимд хуралдаж байна

АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан Төрийн ордоны их танхимд хуралдаж байна

2012/01/11
АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан Төрийн ордоны их танхимд хуралдаж байна. Тус хурал сэтгүүлчдэд нээлттэй хуралдахаар шийдвэрлэжээ.  Уг хурлаар ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг баталгаажуулах, АН-ын даргын илтгэлийг сонсох, Засгийн газрын танхимын зургаан гишүүн сайдын товч тайланг хүн бүр таван минутаас дээшгүй хугацаанд танилцуулах, Хамтарсан Засгийн газраас гарах тухай улс төрийн шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Энэ хурлыг  АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар   даргалуулах нь зохимжгүй гэсэн саналыг ҮЗХ-ны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гаргасан байна. Мөн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Намын дарга та өнөөдрийн хуралдааныг азаргалж явуулах гээд байна. Хурал удирдах хүмүүсээ Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн гэдгээр далайлгаж болохгүй. Шинээр томилох ёстой” гэсэн саналуудыг гаргасан тул 11 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс гаргаж, санал хураалгав. Санал хураалтаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар хуралдааныг даргалан явуулах эрхтэй болсон юм. Ингээд хэлэлцэх асуудлаа батлан хуралдаан горимын дагуу явах болоход Ш.Түвдэндорж “Хуралдаан дэгийн дагуу явсангүй хууль зөрчлөө. Тиймээс би энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг даргалах бүрэлдэхүүнд орох боломжгүй байна” гэж мэдэгдэн хуралдааныг орхиж гарсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш