logo
Инээд бэлэглэсэн мөч

Инээд бэлэглэсэн мөч

2011/05/31
Хоёр морь:
-Чи ямар гоё ногоон шилтэй юм бэ?
-Манай эзэн надад сүрлийг өвс гэж идүүлэхийн тулд зүүж өгөөд байгаа юм.
Ха ха ха ха ха ха
Гахай иддэггүй, эмэгтэй хүнтэй унтдаггүй хоёр шашны хоёр лам вагонд хамт явж байна. Баахан “буу халсны” эцэст “хүүхэнтэй унтдаггүй” нь “гахай иддэггүй”-гээсээ асуув:
-Чи гахай идэж үзсэн үү?
-Ээ бүү үзэгд, хүнд хэлэх юм биш, үзэлгүй яахав дээ... Харин чи хүүхэнтэй унтаж үзсэн үү?
-Ээ бурхан минь, чихээ таглаарай, үзэлгүй яахав ...
-Гахайнаас хамаагүй гоё гэж үнэн үү???
 Ха ха ха ха ха ха
Нэгэн замын цагдаа дүрэм зөрчсөн эмэгтэй жолоочийг зогсоов. Тэгтэл бага ангийн багш нь байх нь тэр. Цагдаа:
-Сайн байна уу, багш аа. Би таны шавь Коля Самохин байна. Та энэ цаасан дээр “Би дахиад хэзээ ч дүрэм зөрчихгүй” гээд 100 удаа бичээдэх!!!
Ха ха ха ха ха
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш