logo
Өвөр Монгол залуус дахин цагдаа нартай мөргөлджээ

Өвөр Монгол залуус дахин цагдаа нартай мөргөлджээ

2011/05/31
Хятад жолооч Мэргэн нэртэй малчин залууг хүнд даацын машинаараа дайрч, амийг нь хөнөөсний дараа өнгөрсөн баасан гаригт Шилийн Хотод Өвөр Монгол оюутан залуус дахин жагсаж, цагдаа нартай мөргөлджээ. Хятадын эрх баригчдын  бодлогыг эсэргүүцсэн Өвөр Монголчууд энэ сарын 30-нд буюу даваа гаригт Эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байсан. Гэсэн ч Хятадын эрх баригчид жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, утас, интернетийг тасалж, Шилийн Хот, Хөх хот руу нэмж цагдаа илгээсэн байна. Баасан гаригийн жагсаал цуглааны үеэр 30 гаруй жагсагч баривчлагдсан гэж Нью-Йоркт байрладаг Өвөр Монголын хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна. Жагсагчид малчин залууг дайрсан жолоочийг хатуу шийтгэхийг шаардсан байна. ӨМӨЗО–ы Коммунист намын дарга Ху Чунхуа баасан гаригт жагсагчидтай уулзаж, 2 сэжигтнийг шүүхээр яаралтай оруулан шийтгэл хүлээлгэхээ амласан байна.  Хятадын эрх баригчид  олон мянган хань үндэстнийг ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт нүүлгэн ирүүлж байгааг эсэргүүцсэн Өвөр Монголочуудын хамгийн том хэмжээний жагсаал 1981 онд болж байжээ. Төвд, Шинжаан-Уйгарыг бодвол Өвөр Монголд эсэргүүцлийн жагсаал цуглаан бага гардаг ч Хятадын эрх баригчид Өвөр Монголыг салан тусгаарлах вий гэж Төвд, Шинжанаас ч илүү санаа зовдог байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш