АНУ-ын улсын өр тус улсын жилийн ДНБ-ээс давжээ. «Ю-Эс-Эй түдэй» сонинд мэдээлснээр, өрийн хэмжээ 15,23 триллион долларт хүрсэн бол тус улсын нэг жилд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний хэмжээ нийтдээ 15,17 триллион доллароор үнэлэгдэж байна.
АНУ-ын эдийн засгийн урт хугацааны урьдчилсан таамгаар бол, ойрын 10 жилийн хугацаанд өрийн хэмжээ 26 триллион доллароос давна. Өрийн өсөлтөөс хоцрохгүйн тулд АНУ-ын эдийн засаг жилд наад зах нь зургаан хувиар өсөх хэрэгтэй байгаа аж.
Сонинд мэдээлснээр, хөгжингүй орнуудаас одоо зөвхөн Грек, Ирланд, Исланд, Итали, Португали, Японы улсын өрийн хэмжээ жилийн ДНБ-ээсээ давжээ. Энэ жагсаалтад орсон Европын орнууд өрийн хямралын голомт болж байна. Эдгээр орнууд бараг бүгд тусламж хүсч, харин Итали Олон улсын валютын сангийн хяналтад оржээ.
АНУ-ын өрийн хэмжээ дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрснийг нийтлэлд тэмдэглэсэн байна.
Америкийн зарим эдийн засагч «нийгмийн халамжийн хөтөлбөрт зарцуулсан дотоодын өрийг тооцохгүй байхыг» санал болгож байгаа аж. Гэвч ийм өрийг тооцохгүй байж болохгүй юм. АНУ-ын улсын өр дээрх өрийг оролцуулан тооцохгүйгээр ч гэсэн маш их байгаа буюу 10,5 орчим триллион доллар, өөрөөр хэлбэл, ДНБ-ий 70 хувьтай тэнцэж байна.
З.Амгалан