logo
Гавъяат Одончимэгийн том охин нярайлж, жүжигчин Бархүү гучхан насандаа өвөө болов

Гавъяат Одончимэгийн том охин нярайлж, жүжигчин Бархүү гучхан насандаа өвөө болов

2012/01/12
ошин урлагийн жүжигчдийн дунд эхнэр болон нөхрөө залуужуулдаг мода дэлгэрээд удаж байна.  Хүүхнүүд нь өөрөөсөө дүү залууг амрагаа болгосноор хайр сэтгэл нь улам гүнзгийрч, тэдний харьцаа хамтын  амьдрал болон цэцэглэж байгаа. Тэгвэл  намба суусан,  тохитой эрчүүдийн хувийн амьдрал ч бас адармаатай байна.  Анх гавьяат жүжигчин  Батзаяа, Ундармаа хоёрын буудалд байгаа нүцгэн зураг сонин, хэвлэлийн хуудсан дээр гарч, эхнэр нь Батзаяагаас хамтын амьдралаа тусгаарласнаар хошин урлагийн жүжигчдийн  дундах хайр сэтгэлийн холбоо эхэлсэн. Тэгвэл жүжигчин Аглуу эхнэр хүүхдээсээ  салж, хамтлагынхаа бүжигчин охинтой амьдрал холбож, хоёр ч хүүхдийн ээж аав болоод байгаа.  Тэгвэл Гавьяат жүжигчин И.Одончимэг өөрөөсөө 20 гаруй насаар дүү Бархүүтэй хамтын амьдрал холбож, жүжигчин Нарансолонго Тэмка хоёр хамтран амьдарч,бас л багагүй дуулиан дэгдээсэн. Хэдийгээр олон хүн И.Одончимэг, уүуигчин Бархүү нарын хамтын амьдрал удаан үргэлжлэхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байсан ч гэсэн хосууд маань хэдхэн сарын өмнө бүл нэмээд байгаа. МУГЖ И.Одончимэг “Гурван гал” эмнэлэгт амаржиж, охинтой болсон. Тэгвэл  саяхан жүжигчин Бархүүгийнх дахин бүл нэмжээ. И. Одончимэгийн том охин амаржиж, жүжигчин Бархүү гуч гаруйхан настайдаа өвөө боллоо.  Гавьяат И.Одончимэгийн том охин өдгөө СУИС-ийн жүжигчний ангид суралцаж ээжийнхээ ажлыг өвлөж авахаар шийдсэн. Ээж шигээ том алаг нүдтэй царайлаг энэ охиныг анх урлагт хөл тавихад ар гэрийнхэн нь тун дургүй байсан юм гэнэлээ. Ялангуяа гавьяат жүжигчин ээж нь. Удам дамжин урлагийн гэр бүлд мэдэлсэн охины аав чв ч чадварлаг жүжигчин. Тиймээс охин энэ мэргэжлийг эзэмших гэж ээжтэйгээ хүртэл зөрж байж СУИС-д элссэн аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш