logo
БНАСАУ олимпт оролцоно

БНАСАУ олимпт оролцоно

2012/01/12

Лондоны олимпийн наадамд БНАСАУ эмэгтэй хөл бөмбөг, хүнд атлетик, буудлага, хөнгөн атлетик, бөх, ширээний теннис, сурын харваа гэсэн спортын долоон төрлөөр оролцоно гэж тус улсын Биеийн тамир, спортын яамны төлөөлөгч Зан Сон Хи мэдээллээ. Энэ оны тавдугаар сар хүртэл сонгон шалгаруулалт үргэлжлэх учир Умард Солонгосын жүдочид болон боксчид олимпийн эрх авах боломжтой.

Лондоны олимпийн наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд болно. Дөрвөн жилийн өмнө Бээжинд болсон зуны олимпоос БНАСАУ-ын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш