«Энэ төсөл Мексикийн хойд нутгийн оршин суугчдыг нэгтгэх учиртай» гэж Фелипе Кальдерон нээлтийн ёслолын ажиллагаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцосн Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид дэлхийн шинэ дээд амжилтыг нотолсон дипломыг Мексикийн Ерөнхийлөгчид гардуулсан байна.
Гүүрийг нээх ёслолын ажиллагаа Испаниас Мексик улс тусгаар тогтносны 200 жилийн ойн баяртай давхацжээ. Одоогоор гүүрээр явган зорчигчид зорчиж байгаа бөгөөд энэ оны сүүлээр автомашин зорчдог болох аж. Энэ гүүр тус бүс нутагт аялал жуулчлал, худалдаа наймаа хөгжихөд тус дөхөм болно гэж тус улсын эрх баригчид найдаж байна. Яваандаа энэ гүүр нь Номхон далайн болон Атлантын далайг холбосон Мексик дэхь гол зам болох ёстой ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ