АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер урд хөршид айлчилж, дэд ерөнхийлөгч Ши Жинпинг болон засгийн газрын дэд тэргүүн Ли Кечиантай уулзлаа. 2 улс Ираны цөмийн хөтөлбөр болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байна. АНУ-йы зүгээс Хятадын талд хандаж Иранаас импортолж авдаг шатахуундаа хязгаарлалт хийж, Ираныг эдийн засгийн хүрээнд шахалтанд оруулахыг ятгасан байна. Гэсэн ч Хятадын тал Тимоти Гайтнерын хүсэлтийг хүлээн авах болмжгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь Хятад улс Иранаас маш их хэмжээний газрын тос импортлож авч, дотоод хэрэгцээгээ хангадаг. Хятад нь өдөрт 600 мянган баррель газрын тос Иранаас импортлодог бөгөөд энэ нь Ираны нийт экспортлодог газрын тосны 1/3 нь юм. 2 тал дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд илүү хамтарч ажиллахаар болсон байна. Мөн АНУ-ын тал мөнгөн тэмдэгтийн дайн буюу Хятадын тал юанийнхаа ханшийг зориуд доогуур барьж зах зээлийн бус аргаар экспортоо нэмэгдүүлж, худалдааны түншүүдээ алдагдалд оруулж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Хятадын тал АНУ-д хандан өндөр технологи бүхий бараа бүтээгдэхүүнийхээ худалдааны татвараа хөнгөлөхийг хүссэн байна. Дэлхийн хамгийн хамгийн том эдийн засагтай 2 улсын төлөөлөгчид хүссэн зорилго шийдвэртээ хүрч чадаагүйгээр уулзалт өндөрлөсөн байна.
Shuum.mn
Shuum.mn