Нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн сурвалжлагч Сирийн засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондын ширүүн тэмцэл болж байгаа Хомс хотоос сурвалжлага бэлтгэсэн байна. Тэрээр Халедия болон Баб Амр дүүргээр явж болж байгаа бодит байдлыг баримтжуулж авчээ. Баб Амр дүүргийг Сирийн чөлөөт армийн дайчид аюулгүй хүчний цэргүүдээс чөлөөлөөд байгаа аж. Баб Амр дүүргийн гудамжинд аюулгүй хүчнийхний гарт амиа алдсан хүмүүсийн цогцос хөглөрчээ. Оршин суугчдын хэлж байгаагаар засгийн газрын цэргүүд жагсачдыг баривчилж, эрүүдэн шүүн, улмаар тамлан зовоож алсан гэнэ. Мэргэн буучийн суманд өртөхөөс болгоомжилсон оршин суугчид цогцсуудыг оршуулгын газар руу зөөх байтугай, ойртож ч чадахгүй байгаа гэнэ. Хот эзгүйрч, хог новшиндоо дарагдсанаас харахад аюулгүй хүчнийхний бүслэлтэд удаан байсан бололтой. Хотын 50 мянга хүрэхгүй оршин суугчдыг Сирийн чөлөөт армийн дайчид хамгаалж байгаа юм байна. Дайчдын ярьж байгаагаар танк артиллерийн буугаар зэвсэглэсэн Ассадын армийн цэргүүд тэднээс 25-30 метрийн зайд байгаа. Сирийн чөлөөт армийн дайчид л энэ гудамжийг хамгаалахгүй бол аюулгүй хүчнийхэн хүүхэд хөгшид гэлтгүй бүгдийг нь хорооно гэж тэдний нэг ярьсан байна. Уг гудамжнаас холгүй нэгэн дүүрэгт аюулгүй хүчний 50 гаруй мэргэн бууч хөдөлсөн болгоныг устгаж байгаа юм байна. Мэргэн буучид өндөр байшин дээр нуугдан хөдлгөөнтэй болгоныг устгаж, уг гудамжаар явсан машин руу хүртэл буудаж байна. Партизаны дайн явуулж байгаа дайчдын ярьж байгаагаар гүйж зугтаж болохгүй. Зүгээр л юу ч болоогүй юм шиг тайван алхвал мэргэн буучийн суманд өртөх магадлал бага гэнэ. Сурвалжлагчийг зураг авж явтал нүдэн дээр нь нэг хүн аюулгүй хүчний мэргэн буучийн суманд өртөж амиа алджээ. Засгийн газрыг эсэргүүцэгчид залбирал үйлдсэнийхээ дараа эсэргүүцлийн цуглаанаа үргэлжлүүлдэг байна. Тэд “Доромжлуулж басамжлуулж байснаас эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаад үхсэн нь дээр” гэсэн уриатай юм байна. Хүүхэд хөгшид эмэгтэйчүүд гэлтгүй бүгд цуглаж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Гадны хүн харахад баяр ёслол хийж байгаа юм шиг харагдахаар дүр зураг харагдаж байна. Дүүргийн оршин суугчид тэдний амь насыг хамгаалж байгаа Сирийн чөлөөт армийн дайчдын төлөө залбирч, хүндэтгэлтэйгээр ажил үүрэгт нь үддэг байна. Тэдэнд хүчтэй зэвсэг байхгүй ч энгийн ард иргэдийг хамгаалж, сайн үйлс хийж байгаа гэсэн итгэл үнэмшил нь тэдэнд урам зориг өгдөг байна. Сирийн чөлөөт армийн дайчид дүүрэгт нь орж ирсэн машин болгоныг шалгадаг байна. Тэдний ахлагч хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлахаас хамгаалж байгаа тухайгаа ярьсан байна. Жагсагчдын нэг
Тунисын Бен Али Тунисыг орхин явсан....
Йемений Али Сале галд түлэгдсэн ....
Египетийн Мубарак шүүхэд дуудагдсан ....
Ливийн Муаммар Каддафи ард иргэдийнхээ гарт амиа алдсан...
Башар Ассад дараагийнх нь ....Чиний ээлж ирж байна гэж дуулж байна....
Жагсагчид Сирийн арми ард түмнийхээ эсрэг буу шагайсан! Ард түмээсээ урвасан урвагчид! гэж хашгирч байна. НҮБ-ын гаргасан судалгаагаар Сирид засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш 5 мянга гаруй хүн амиа алдсан. Харин ерөнхийлөгч Башар Ассадын мэдэгдэж байгаагаар 2 мянга гаруй аюулгүй хүчний цэрэг амиа алдаад байгаа юм байна.
Shuum.mn
Тунисын Бен Али Тунисыг орхин явсан....
Йемений Али Сале галд түлэгдсэн ....
Египетийн Мубарак шүүхэд дуудагдсан ....
Ливийн Муаммар Каддафи ард иргэдийнхээ гарт амиа алдсан...
Башар Ассад дараагийнх нь ....Чиний ээлж ирж байна гэж дуулж байна....
Жагсагчид Сирийн арми ард түмнийхээ эсрэг буу шагайсан! Ард түмээсээ урвасан урвагчид! гэж хашгирч байна. НҮБ-ын гаргасан судалгаагаар Сирид засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш 5 мянга гаруй хүн амиа алдсан. Харин ерөнхийлөгч Башар Ассадын мэдэгдэж байгаагаар 2 мянга гаруй аюулгүй хүчний цэрэг амиа алдаад байгаа юм байна.
Shuum.mn