Нью Хампшерт болсон анхан шатны сунгаанд Митт Ромни ялалт байгуулснаар Бүгд Найрамдахчуудын дунд 30 гаруй хувийн санал авах магадлалтай болоод байна. Өнгөрсөн 12 сард 18 хувьтай байсныг бодвол энэ сард түүний рейтинг өссөн байна. Түүнд Бэйн Капитал хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байсан туршлага, нэр хүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Түүний араас ойрхон яваа өрсөлдөгч нь Ньют Гингрич 20 хувьтай байна. Гэхдээ Гингрич, Нью-Хампшерт л 20 хувийн санал авсан болхооос АНУ-ын хэмжээнд үзвэл бусад нэр дэвшигчид болох Рон Пол, Рик Санторум нараас бага санал авсан. Дараа нь Рик Санторум 13 хувийн саналтайгаар удаалж байна. Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчдийг Барак Обаматай харьцуулсан санал асуулгаар одоогийн цагаан ордны тэргүүн Барак Обама Митт Ромнигоос 5 хувийн саналаар илүү буюу 48 хувийн саналтай байна. Рон Пол 7 хувиар бага буюу 48-41. Рик Санторум 11 хувиар бага буюу 51-40 хувьтай байна. Рон Пол Нью Хампшерт өндөр санал аваагүй боловч АНУ-ын хэмжээнд нэр хүнд өндөр байна. Эдгээр 5 нэр дэвшигдчээс хамгийн өндөр санал авсан 2 нь цааш дараагийн сунгаанд өрсөлдөж ялсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн төлөө Барак Обаматай өрсөлдөнө.
Shuum.mn
Shuum.mn