logo
Сонгодог монгол бичгээр урласан Үндсэн хуулийг УИХ-ын даргад гардууллаа

Сонгодог монгол бичгээр урласан Үндсэн хуулийг УИХ-ын даргад гардууллаа

2012/01/13
Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол хэл, бичгийн судлаач, багш Б.Элбэгзаяа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд сонгодог монгол бичгээр өөрийн гараар бичиж урласан Шинэ Үндсэн хуулийг өчигдөр гардуулж өглөө.
Ардчилсан Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ой тохиож байгаа энэ өдөр үндэсний босоо монгол бичгээр анх удаа бүтээсэн Үндсэн хуулийг төрийн эрх барих дээд байгууллагын даргад хүлээлгэн өгч байгаадаа бэлэгшээж байгаагаа Б.Элбэгзаяа илэрхийлсэн юм.
Үндсэн хуулийн шогол буюу баринтагийг Энэтхэгээс гаралтай хүрээ суман модоор урлаж, нүүрэн дэх Монгол Улсын сүлд, Монгол Улсын Үндсэн хууль гэсэн үгсийг есөн эрдэнээр ном бүтээдэг уламжлалыг бодон гуулиар урлан, алтаар шаржээ.
Судар аргаар бүтээсэн  Үндсэн хуулийг гараар бичихэд хоёр сар гаруйн хугацаа зарцуулсан хэмээсэн бөгөөд хуудасны тоо 92-оор төгссөн нь шинэ Үндсэн хуулийг баталсан 1992 онтой давхацсан онцгой тохиол болсон гэж УИХ-ын даргад онирхуулж байлаа. 800 жилийн туршид монгол бичгээр төрийн хэргийг хөтөлж ирсэн Монголчууд Үндсэн хуулиа  гар бичмэлээр бүтээсэн түүх үгүй ажээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуулиа үндэсний бичгээрээ урласан түүнд баяр хүргээд өөрийн “Ёс зүйт төр” ном болоод гарын бэлгээ гардууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш