logo
Европын зөвлөл Унгар улсыг шүүхэд өгч магадгүй

Европын зөвлөл Унгар улсыг шүүхэд өгч магадгүй

2012/01/14
Европын зөвлөл Унгар улсад анхааруулга өгөөд байна. Өөрөөр хэлбэл Олон улсын Валютын сан болон Европын төв банкнаас Унгарын эрх баригчид Үндсэн хуулиндаа нэмэлт оруулж, төв банкныхаа хууль дүрмийг өөрчилсөн нь төр мөнгөний бодлогод илүү оролцох бололцоо олгож байгааг анхааруулж байгаа юм. Харин Европын зөвлөл шинээр баталсан хууль нь ЕХ-ны худалдааны дүрэм журмыг зөрчиж байна гэж үзжээ. Унгар улсыг эдийн засгийн чадавхи муу байж, төсвийн таналт хий гэсэн Европын зөвлөлийн санамж, хууль дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа учир Унгарыг шүүхэд өгч магадгүй болоод байна. Унгар нь Европын холбооноос өгсөн зааврын дагуу хангалттай төсвийн таналт хийгээгүй. Европын зөвлөлийн хууль дүрмийн дагуу төсвөө танах төлөвлөгөө гаргаж өгөөгүй аж. Унгарын төв банкны үйл ажиллагаанд төрийн оролцоо нэмэгдэхээр эдийн засаг нь өндийхгүй, улам суларна гэж Европын зөвлөл санаа зовж байгаа юм. Унгар улс Европын зөвлөлд хандан зээл тусламж үзүүлэхийг хүссэн. Харин Европын зөвлөл Унгар улсыг төв банкаа төрөөс хараат бус бие даасан системтэй болгосон нөхцөлд тусламжийн талаар ярилцана гэж мэдэгдээд байгаа юм. Унгарын гадаад өр 1995 оноос хойш хүрч байгаагүй хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 2010 оны 5 дугаар сард ажлаа хүлээн авч өрийг бууруулахаар ажиллаж байгаа ч бүтэл муутай байна. Унгар нь 2004 онд Европын холбоонд элссэн ч гадаад өр нь хэмжээнээсээ хэтэрсэн. ЕХ-ны гишүүн орнуудын гадаад өр ДНБ-тэй нь харьцуулахад 3 хувиас илүү байж болдоггүй аж. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш